Хүнд бас нойрсох өвчин гэж бий

Хүнд бас нойрсох өвчин гэж бий

Хүний амьдарлын зураг тавиланг тааварлан залж удирдаж болдоггүй. Одоогоос 80 жилийн өмнө “Тарас Бульба”, “Амьгүй албат” зэрэг олон бүтээлээрээ алдаршсан зохиолч Николай Гоголийн шарилыг Даниловын сүмийн оршуулгын газраас зөөсөн аж. Харин талийгаачийн авсны тагийг нээж үзтэл зохиолчийн толгой хажуу тийшээ харсан байжээ. 

Тухайн үед Оросод төдийгүй Европод ч “летаргия” гэдэг өвчний талаар сайн мэддэггүй байсан тул эхний үед бүгд гайхсан гэдэг. Харин эрдэмтэн, судлаачид түүнийг “амьдаар нь оршуулсан” байж магадгүй гэсэн дүгнэлт хийсэн аж. Н.В.Гоголь өөрийн найзын эхнэр Екатерина Хомяковад хязгааргүй хайртай байсан боловч тэр нь гэнэт нас баржээ. Хайртай хүнийх нь үхэл Гоголийн сэтгэлийг шаналган зовоож, хямруулсан байна. Тун удалгүй тэр “Амьгүй албат” романыхаа хоёрдугаар дэвтрийн гар бичмэлийг шатааж, хэвтэрт оржээ.

Эмч нар Гоголийг тайвшруулах эмчилгээ хийсэн боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. Удалгүй зохиолч нас баржээ. Гэвч энэ үхлийн нууц одоо хүртэл тайлагдахгүй байна. Тухайн үед зохиолчийг хэн нь ч түр зуур гүн нойронд автсан гэдгийг өөрөөр хэлбэл, “летаргия” гэдэг өвчнөөр өвчилснийг нь мэдээгүй бололтой. Ийм учраас В.Гоголь авсан дотроо хөрвөөсөн байж магадгүй гэж эрдэмтэд таамагладаг. Гэвч энэ нь эцсийн дүгнэлт биш. 

Ер нь түр зуур гүн нойрсолт буюу “летаргия” гэж ямар өвчин вэ гэвэл, Lethargia нь “Lethe-мартах”, “Аrgia-хөдөлгөөнгүй” гэсэн Грек үгнээс гаралтай аж. Летаргия өвчнөөр өвдсөн хэн нэгнийг нас барсан хүнээс ялгахад маш хэцүү байдаг гэнэ. Сэтгэлийн хөөрөлд хэт автсан, ядарч туйлдсан эсвэл гэнэтийн ямар нэгэн цочролд орсон үедээ хүн “летаргия” өвчнөөр өвддөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хүн энэ өвчнөөр ганц хоёр цаг, олон хоног, хэдэн арван жил ч өвдөж болзошгүй байдаг гэнэ. 

Гэхдээ өвчтөн эргэн тойронд болж байгаа зүйлийг мэдэрдэг аж. Тэднийг гадна талаас нь харахад огт хөдөлгөөнгүй байдгийн зэрэгцээ бодисын солилцоо нь үлэмж буураад зогсохгүй, уураг тархины үйл ажиллагаа, зүрх судасны нь цохилт тасалддаг байна. Энэ үед нь хүнийг түр зуур гүн нойрсч уу, эсвэл нас барж уу гэдгийг зааглаж тогтоох хэрэг гардаг аж. Олон жилийн турш бөх унтсан хүмүүс нойрсож буй хугацаандаа огт хөгширдөггүй байна. Харин тэд сэрсэнийхээ дараанаас хоёр гурван жилийн дотор маш түргэн хөгширдөг гэнэ. 

Летаргия өвчний үндсэн шалтгааныг өнөө ч гүйцэд тогтоож чадаагүй байна. Уг өвчинтэй холбоотой итгэхэд бэрх элдэв яриа дэлхийгээр нэг таржээ.

Тухайлбал, XIү зууны үед Италийн алдарт яруу найрагч Франческо Петрарка 40 насандаа хүнд өвдөж, хэдэн өдрийн турш ухаангүй хэвтсэн байна. Сүүлдээ бүгд яруу найрагчийг нас баржээ хэмээн үзэж, түүнийг оршуулахаар зэхэж эхлэв. Аз болоход, тухайн үед хүнийг амьсгаа хурааснаас нь хойш нэг хоног өнгөрөхөөс нааш оршуулах нь битгий хэл, цогцсыг нь хөдөлгөхийг хориглодог байж. Франческо “оршуулах” ёслол болохоос яг нэг хоногийн өмнө гүн нойрноосоо сэрж, эрүүл саруул болжээ. Энэ явдлаас хойш нэрт яруу найрагч хорвоод дахин гучин жил насалж, хамгийн алдартай сонетуудаа бичсэн гэдэг. 

Английн нэрт зохиолч Уилки Коллинз, Герберт Уэлс нар “летаргия” өвчнөөс үхтэлээ айдаг байсан гэдэг. Тэр ч байтугай, Уилки Коллинз унтахынхаа өмнө “Намайг үхлээ гэж бодохоосоо өмнө сайтар нягтлан шинжээрэй” гэсэн бичиг бичиж үлдээдэг байжээ. Герберт Уэллс харин “Нойрссон хүн сэрсний дараа” гэсэн зөгнөлт өгүүлэл бичсэн гэдэг. Энэ хоёр суутан аль, аль нь жирийн үхлээр өөд болжээ. “Летаргия”-г зарим хүн эрт үеэс байсан өвчин гэж ярьдаг. Бас энэ нь өвчин бус хүний нойрон дунд бий болдог үзэгдэл ч гэдэг. 

Нэг үе эрдэмтэд дэлхийн нэгдүгээр дайны үед гарсан “испани ханиад” гэгч тахалаас үүдсэн өвчин хэмээн үзэж байж. Харин одоо бол “летаргия” эрт дээр үед төдийгүй одоо ч байгаа өвчин гэж эрдэмтэд үздэг болсон. 1993 онд 23 настай англи бүсгүй Бекки Хауэллс гүн нойрсчээ. Эрдэмтэд түүний тархинд “испани ханиад”-ын нян байгаа эсэхийг шинжилж үзжээ. Гэвч ийм нян илэрсэнгүй. Эдүгээ манай гаригт “летаргия” өвчнөөр өвдсөн олон мянган хүн эмчийн хяналтанд байдаг аж. Америкийн анагаах ухааны эрдэм шинжилгээний төвд “Летаргия” өвчнөөр өвдсөн 200-гаад хүн байгаа гэдгийг саяхан мэдээлжээ. 

Британийн эрдэмтэд, ВИЛ гэсэн летаргиягийн нян тээгч байдаг, энэ нь хүнийг унтамхай эсвэл бүр нойргүй болгодог төдийгүй зүрхний цохилтын хэмийг нь өөрчилж, хөлөргөдөг болохыг тогтоожээ. Ер нь летаргия хэт ядрах, айх, гэнэтийн сэтгэл хөдлөлөөс болж хүрдэг өвчин гэдгийг олон жишээ харуулдаг. Тухайлбал, Надежда Лебедева гэгч орос эмэгтэй нөхөртэйгөө хэрэлдэн, их уурласнаас болж гэнэт унтаад өгчээ. Тэрбээр нойрноосоо 20 жилийн дараа сэрсэн байна.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419