УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: Би халдвар авснаа нууж, үйл ажиллагаанд оролцоогүй
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг коронавирусийн халдвар авсан талаараа хэд хоногийн өмнө мэдээлсэн билээ. Тэрбээр “Нэгдүгээр хавьтагч болсноо мэдээд PCR өгөхөд хариу эерэг гарсан. Биеийн байдал хөнгөн байсан тул гэртээ тусгаарлагдаж эм уугаад зургаа дахь хоногтоо хүндэрч түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдлээ. Би Вероселл вакцины бүрэн тундаа хамрагдсан байсан. Улаан бүст нөхцөл байдал хүнд байна” гэсэн билээ.
Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг халдвар авснаа нүүж, үйл ажиллагаанд оролцсон хэмээн мэдээлсэн юм. Тэрбээр үүнтэй холбоотойгоор дахин тайлбар хийсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Зарим сайтуудаар ташаа мэдээлэл гараад байгаан байна. Миний хувьд “Ковид-19”-ийн сэрэмжлүүлэг систем утсан дээрээ идэвхжүүлсэн байсан тул “Нэгдүгээр хавьтагч болжээ” гэсэн энэ мессеж ирэнгүүт PCR өгсөн. Өөрийгөө тусгаарлаж, ойр байсан хүмүүст анхааруулж, шинжилгээ өгүүлж, өрхийн жор авч эм тариагаа гаднаас зөөлгөж байсан билээ. Улмаар эмнэлэгт хэвтэх энэ өдрүүдэд урьд өмнөх зарим арга хэмжээний постуудаа нөхөн оруулж байсныг зарим сайт халдвар авчихаад явсан гэж бодсон бололтой. Ковидоор өвдсөн хүний хувьд өөрийн мэдээллийг бусдад сэрэмжлүүлэг болоосой гэдэг үүднээс сошиал хаягуудаараа эмнэлгийн нөхцөл байдал болон өвчний шинж тэмдэгээс пост хийсэн билээ” хэмээжээ.