Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 91.8 хувь эхний тундаа, 80.7 хувь бүрэн тундаа хамрагдсан ч короновирусын нөхцөл байдал нь хүндэрсээр байна
Монгол Улсын хэмжээнд 2021.06.16-ны байдлаар нийт насанд хүрсэн иргэдийн 80.7 хувь нь, нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн 90 гаруй хувь нь короновирусын эсрэг дархлаа тогтоох вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Гэсэн хэдий ч халдварын тоо нэмэгдсээр өдөрт 2000 хүрч, нас баралтын тоо өссөөр байна.
Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр халдвар авсан иргэд зовиурын байдлаа илэрхийлэх нь нэмэгдэж, эмийн санд урт дараалал үүсч байна. Засгийн газраас вакцины II тундаа хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрбөл халдвар авахгүй, аюул ард хоцорно гэж мэдэгдсэн боловч вакцины бүрэн тундаа хамрагдаад сар гаруй болсон иргэд ч халдварт өртөж байгаа бөгөөд иргэдийн хувьд вакцинд итгэх найдвар нь байхгүй болж байна.
Эх сурвалж: A24 News Agency