ОХУ-д коронавирусийн өвчлөл нэмэгдэж байгаагийн шалтгаан, зуны давлагаа хэзээ буурах тухай Анагаах ухааны судалгааны төвийн лабораторийн эрхлэгч Александр Чепурнов дүн шинжилгээ хийжээ. Өнгөрсөн жилийн туршлага дээр үндэслэн өвчлөл энэ сарын дунд үеэс буурах ёстой гэж таамаглаж байсан.
Гэвч нөхцөл байдал эсрэгээр эргэж өвчлөл ихэсчээ. ОХУ-д өнгөрсөн оны зургаадугаар сараас есдүгээр сарын дунд үе хүртэл халдварын тархалт буурсан. Александр Чепурнов “Энэ сарын сүүлээр цаг агаар дулаарч өвчлөл буурна. Туршлагаас харахад вирусийн тархалт дулаан цаг агаарт буурдаг. Вакцинжуулалт цар тахлын эсрэг тэмцэх гол арга замуудын нэг” хэмээн “Спутник” радиод өгсөн ярилцлагадаа дурджээ. Оро-сын иргэд дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор гадуур их явах мөн улирлын томуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө хүндрүүлж байна. Мөн тохиолдлын 50 хувь нь шинж тэмдэггүй өвчилж, иргэд эмнэлгийн байгуулагад хандалгүй удсанаас халдвар хүндрэх шалтгаан болжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин