Монголчууд юм үзээгүй нь үнэн ш дээ...

Монголчууд юм үзээгүй нь үнэн ш дээ...

2011 оноос хойш нийтдээ есөн жил хилийн гадна сурч амьдарчээ. Саяхан найз маань Монгол эртхэн буцахгүй бол ирээд дасан зохицож амьдрахад улам л хэцүү болно шүү гэсэн. Монгол буцахаар эхний ганц 2 долоо хоног гэрийнхэн, найз нөхөдтэйгээ уулзаад сайхан, бусад өдрүүдэд бушуухан буцаад явмаар санагддагаа нуухгүй.

Энэ есөн жилийн хугацаанд анзаараад байхад УБ хотод гүүрнээс урагш байшин барилгууд ихсэж, юмны үнэ нэмэгдснээс өөрөөр онцын чухал өөрчлөлт гараагүй ээ. Хоёроос дээш барилга баричихаараа тэрийгээ сүртэй хотхон, хороолол гээд нэрлэчихнэ.

Гэр хороололд амьдрал ямар байсан яаааг хэвэндээ. Яахав хүүхэд байхад харанхуй байсан гудамжнууд одоо гэрэлтэй болсон. Манайхыг тойрсон урд хойд гудамны айлуудын залуучууд нь байранд орцгоосон. Төр засгийн гавъяа биш төрсөн биеийнх нь хөдөлмөрийн үр шим. Хашаа байшин нь хоосон болсон.

Жанцангаас эргээд Баянхошууны эцсээс хойшоо гэрлүү өгсдөг байсан зам намайг 5н настай анх нүүж ирж байсан цагаас хойш өөрчлөгдөөгүй. "Хойшоо нэг буудал сунгаж, засмал зам тавих юм гэнээ" гэж аав ээж 2 хэдэн ч жил ярив. Биелсэн юмгүй. Хэзээ ч бүтэх юм бүү мэд. Засмалгүй шороон замаар машинууд нь хэдэн 10 жил явсаар байгаад замын шороо хумхын тоос болчихсон. Явган алхахаар жоохон салхи дэгдэв үү үгүй юу пургиад үс зүс юу ч үгүй халтар болгочихно. Хэцүү байдаг өө...

Гэр хороолол, ус цас, нүүрс түлээ гээд асуудал ихтэй... Одоо цаг сайжраад хэдэн канистраа машиныхаа ард хийгээд нааш цааш явах далимдаа усаа зөөдөг болчихсон. Гэтэл машинаар зөөж чадахгүй, маниусын үе шиг тэргээр зөөж байгаа нь хичнээн олон билээ. 100 айлын Дөлгөөн нуурын орчимд байдаг худгаас одоо болтол хүмүүс тэргээр ус зөөж байгаа гэж бодохоор хөгжил хол байна гэж гутармаар...

Хэрэв бохирын шугам шийдэгдчих юм бол бидэнд хашаандаа сайхан амьдрах боломж их л дээ. Гэтэл замбараагүй, зохион байгуулалтгүй газар олголт, хаа таарсан жалга довон дээр шон хатгаад гэр барьчихдаг айлууд ихтэй болохоор цэвэр бохир усны шугамыг гэр хороололд шийднэ гэдэг одоо үлгэрийн далай биз. Энэ асуудлыг яаж шийдэх юм бол хот төлөвлөлтийнхөөн? Дүүргийн кадастрынхаан? Манай улс орны сор болсон инженер, мэргэжилтнүүдээ? Гэтэл Хятадад хамгийн зах газрын хувийн байшингууд ч хүртэл бохирын сүлжээнд холбогдчихсон байдаг.

Ногоон байгууламж сэтгэл сэргээдэг

Ер нь хаа хаанаа ямар ч зохион байгуулалтгүй сонин ард түмэн бид. Тэгээд "Биднийг зохион байгуулаад асуудлуудыг маань шийдээд өгөөч" гээд олонхийн саналаар сонгосон хэд нь дандаа мал шиг шийдвэр гаргадаг. Олигтой юмнууд сонгодоггүй юм чинь одоо хүртэх ёстойгоо л хүртэж байна. Ойлгомжтой.

Монгол буцмаар л байна. Гэтэл байргүй би чинь буцаад гэр хороололдоо хэсэг хугацаанд амьдарна. Гэр хороололд 7 хоногтоо нэг удаа нийтийн халуун усанд орно. Бусад өдрүүдэд усаа халааж үс зүсээ угаана. Угаалгын машин ашиглахаар маш их ус ордог тул гараар юмаа угаана. Өвлийн хүйтэнд халуун усанд орчихоод хүйтэн гудмаар алхах хэцүү л дээ. Хүсэх зүйл биш. Гэтэл гадаадад ажиллаж амьдрахад ядаж л амьдрах орчин сайн, стресс бага байдаг. Эндээ бол би бээр мантгар цагаан байрны хүүхэд.

Монголдоо байр авъя гэтэл Монголд ажиллаагүй учраас бага хүүтэй зээлд хамрагдах боломжгүй. Тэглээ ч ер нь 10, 20 жил авах цалингийнхаа талыг нь байрны зээлэнд өгөөд баймааргүй ч юм шиг... Өөрсдөө амьдрахгүй авсан байраа түрээслээд түрээсээр нь зээлийг нь даруулах янз бүрийн арга бас байх шиг байна. Нээх сонирхож судлаж үзээгүй. Хараад л, ажиглаад л, хүмүүс юу гэснийг уншаад л явж байна, одоогоор.

Саяхан Мишээл экспогийн урд цэцэрлэгт хүрээлэн нээгдээд тэнд нь хүмүүс олноороо зай завсаргүй овоорцгоож, сошиал орчинд хүмүүс хэлэхдээ "Юм үзээгүй юм шиг, бла бла..." гэцгээж байна. Угаасаа юм үзээгүй нь үнэн ш дээ. Гадагш дотогш аялж зугаалж, бусад орнуудад энгийн үзэгдэл болсон иймэрхүү цэцэрлэгт хүрээлэнгүүдийг үзээгүй монголчууд зөндөө шүү. Тэднийг буруутгах аргагүй. Ер нь тэгээд хэн ч гэсэн сайхан орчинд үр хүүхдүүдээ дагуулаад зугаалахыг хүснэ. Хэрэв төр засагт байгаа хүмүүс нь түмэн олноо гэсэн сэтгэлтэй, бага идэж уугаад, татварын мөнгөө зөв зохистой зарцуулаад, талбайн урд зөөврийн усаар дүүрдэг түмпэн барихынхаа оронд ядаж дүүрэг болгонд нэг аятайхан иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж болох цэцэрлэгт хүрээлэн байгуулаад өгчихсөн байсан бол яалаа гэж бид ийм газарт баас үзсэн батгана адил овоорох юм?

Гэр хороололд хүмүүс хүүхдээ тэргэн дээр түрээд явж байхыг олон жил амьдрахдаа огт харж байсангүй. Бүгд л бага насны хүүхдээ тэвэрч явдаг. Гэр хороолол битгий хэл хотын төвд ч тэргэнцэртэй хүмүүс, хүүхдүүд чөлөөтэй, тайван зугаалах зориулалтын зам, талбай цөөн. Гомдмоор... Ямар сайндаа би хоёр дүүгээ дугуй унуулж сургах гээд дугуйг нь ачаад хаа байсан Баянхошуунаас төв талбай дээр ирж байхав дээ, тэр нэг жил...

Эндээс харахад бидэнд амьдрах таатай сайхан орчин ямар их үгүйлэгдэж байгааг харж болно. Монгол улс хуурай хатуу ширүүн уур амьсгалтай гэж бурууг бусад зүйлст нялзаах хэрэггүй ээ! Хятадууд ч, арабууд ч халуун цөлийг ногооруулж чадаад мод ургамал тариад байна. Өвөлдөө үхчихнэ гэж байгаа бол ядаж хэдэн гацуур ч болтугай тарих юмсан даа.

Хүн ер нь байгалийн амьтан учраас аль болох ногоон орчинд байх тусмаа уур бухимдал, стресс арилдаг юм шиг байна лээ. Тэгээд л бид зун болов уу үгүй юу хөдөө гадаа явцгаадаг. Гэтэл хотоос гарч чадахгүй, машин унаа ч байхгүй олон олон хүмүүс, айл өрх байгаа шүү дээ.

Саяхан болсон үер усны асуудлыг хараад үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм дөө. Монголчууд минь яаж амьдраад байна даа л гэж бодогддог юм байна.

Монгол төр, засгийн газар сэтгэл зүтгэл байхгүй, дандаа шалдар булдар хөгийн хэдэн нүүдлийн цаадахыг хардаггүй бодлого хэрэгжүүлдэгийн үр дүн энэ. 30 жилд бид үндэсний паркаа хумсалж хулгайлаад дуусгалаа. Түгжрэлээс болоод төвд байсан зарим моднуудыг булга татсан, энэ бүх хугацаанд ганцхан үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх жижигхэн газартай л болж. Тэнд нь тэгээд үзэж харах юм байхгүй юм байна лээ дээ. Ганц удаа очиж үзэхдээ хуушуур л авч идсэн. Хэдэн хүүхдүүд түрээсийн тоглоомон машинаар тоглохыг харж баяссан.

Төмөр зам даваад Хөүм плаза, Баянмонгол, Их монгол хорооллын тэр зам бол үнэхээр ичмээр ээ. Тэрнээс цаашаа зайсангийн зам ч ялгаагүй. Нарийхан. Яаж байшин барилга барихаараа тэгдэг юм? Хотоо бид чинь тэлж болдоггүй юм уу? Ингээд л овоороод байх уу?

Хамгийн суперийг биш юмаа гэхэд нэг иймхэн гүүр барьж болно доо...

Энэ бүх хугацаанд юм хийж чаддаг хүмүүст бол хэдэн арван цахилгаан дулааны станц, цэвэрлэх байгууламж барьж байгуулж болох цаг хугацаа өнгөрлөө. Ярихаас бас төсвийн мөнгө шамшигдуулахаар бусдаар хийсэн зүйл тэдэнд үгүй.

Яг одоогийн байдлаар Монголд байгаа бяцхан хайраа хотын төв болон түүнээс цааш амьдардагуудад нь зориулаад байгаа нь шударга бус.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх өрөвгөр хэдэн модтой газар нь яахлээрээ ч заавал тэр урагшаа гэр хорооллынхон хүрч болохооргүй хязгаарт байх ёстой байдаг юм? Гэр хорооллынхонд хойшоогоо амарч зугаалж болох юм хиймээр ч юм шиг. Уг нь манай Баянхошуунд хойшоо гурван уул давж явган аялахад жимс самар түүж болдог модтой уулс байдаг. Тийш явах явган хүний замыг нь цэгцлээд амрах саравчнууд бариад өгчихөж бас болмоор л санагдах юм.

Дүүрэг болгонд хэдэн айлын хашаа газар суллаад бүтээн байгуулалт хийж болдоггүй юм уу? Түүнийгээ дагаад ажлын байр, шинэ хоол хүнсний жижиг бизнесүүд ч нэмэгдэнэ.

Шанхайд миний амьдарч буй дүүрэгт зүгээр л зүлгэн дээр амарч болох ногоон хүрээлэнгүүд ойрын 10 км радиус дотор бараг 20-иод ширхэг байна. Цэцэрлэгт хүрээлэнгүүдээс гадна ер нь хот тэр аяараа л ногоон ш дээ. Хаа сайгүй мод бут сөөг, зүлэг. Монголд нов ногоон байлгах хэцүү ч гэлээ хичээвэл байгаа байгаа талбайгаа аятайхан зүлэгжүүлээд ядаж зуны хоёр сардаа бид гоё ногоон орчинд баймаар байна.

Хот тохижуулалт, цэцэрлэгжүүлэлтийн хүмүүст гайгүй цалин өгдөг баймаар байна. Энэ талын мэргэжилтнүүдийг ихээр бэлдмээр байна. Манай гэр хороолол ер нь тэр чигтээ улаан шороо ш дээ. Ширхэг өвс олж харахад хэцүү болсон газар даа.

Хүн гэдэг чинь орчноо дагаад боловсон болдог учиртай. Орчноо дагаад сэтгэл санаа ч гэсэн дээрдэнэ. Ядууралтай ганцхан халамж өгч тэмцэхгүй ээ. Эхлээд орчныг нь бас сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй болов уу.

Сэтгэл байвал...

Эх сурвалж: Нүүдэлчин Панда

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419