Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 11540 сорьцод шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1733 нь Улаанбаатар хотод, 908 орон нутагт , эмнэлгээс шалтгшаалах халдвар тохиолдол 1 байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 85770 боллоо.
Мөн 11 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 400 болж байна.
- 37-97 насны 11 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 512 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 59220 болов.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.17-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.17-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, June 16, 2021