Ковид ба наадам

2021-06-17, 10:05 COVID-19 549 1
Ковид ба наадам

Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай холбоотой сэдвүүдээр TV-9 телевиз шууд нэвтрүүлэг зохион явуулдаг. Сүүлийн үед цахим хэлбэрт шилжсэн. “Цар тахлын нөхцөл байдал ба наадам” сэдэвт  ээлжит  хэлэлцүүлэгт анагаах ухааны доктор,  “Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаа, тархвар судлаач, ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Г.Сүрэнханд, анагаах ухааны доктор, хүний их эмч, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний  төвийн орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд, хүний их эмч, АШУҮИС-ийн Био анагаах ухааны их сургуулийн захирал, анагаах ухааны доктор Г.Дарамбазар нар оролцсон юм.  Энэ  хэлэлцүүлгийн дараа  нийгэмд өрнөсөн наадмыг хойшлуулах санал, сүүлийн гурван хоногт халдварын тохиолдол 2000-аас буугаагүй  нөхцөл байдал, УИХ-ын түвшинд яригдаж буй вакцины сонголтын  асуудал, Улсын онцгой комиссын хүсэлтэд үндэслэн Засгийн газар  наадмыг үзэгчгүй хийх, олон нийтэд цахим хэлбэрээр хүргэхээр шийдвэрлэсэн юм.

 

-Манай улс вакцины сонголт дээр зөв ажилласан уу?

Ж.АМАРСАНАА: ВАКЦИН ХАЛДВАРААС ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ, ӨВЧЛӨЛ ГАЗАР АВСАН

-Вакцины үр дүнг олон талаас авч үздэг. Халдвараас хамгаалах чадвар, өвчлөлийн хүндрэлээс хамгаалах, нас баралтаас хамгаалах гээд тусдаа ойлголтууд. Вакцины үр дүнг эдгээрийн нийлбэрээр авч үздэг.

-Зарим вакцин халдвараас хамгаалах чадвар тааруу атлаа нас баралтаас хамгаалах чадвар өндөр байх жишээтэй. Вакцин болгон өөр үр дүнг үзүүлдэг.

-Нэг зүйл нууц биш болсон. Манайд орж ирсэн вакцинууд халдвараас хамгаалах чадвар тааруу байсан. Нас баралтаас хамгаалах чадвар ямар байсныг нь ХӨСҮТ судалж байгаа байх. Тэр мэдээлэл бидэнд олдохгүй.

-Бидэнд олдож буй боломж бол өөрсдийн нөхцөл боломж, урвалж бодисоор туршиж үзэхэд зарим вакцин халдвараас хамгаалах чадвар тааруу байгаа. Энэ нь зарим талаар муу ч бас сайн тал бий. Халдвараас хамгаалахгүй ч нас баралтаас хамгаалж байвал үр дүн.

-Вакцин халдвараас хамгаалж чадахгүй байгаагаас шалтгаалж өвчлөл газар авч хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар тээх,  дамжуулах чадвар нь буурахгүй байна.

-Хоёр тун вакцин хийлгэсэн ч халдвар авч байна. Энэ бол цар тахлын вирус амаргүй гэдгийг харуулж байгаа тул тайвширч болохгүй.

-Манай судалгаагаар вакцинаас хамгийн тааруу нь виросель, астра зеника,  спутник бол  үйлчилгээ нь ойролцоо, фрайзерийн хувьд халдвараас хамгаалах чадвар буюу эсрэг бие үүсч байгаа хэмжээ нь өндөр гарсан.

-Төв цэнгэлдэхэд хэдэн мянган хүн цуглааж  наадам хийх хэрэггүй.

 

Б.СУВД: ХАЛДВАР АВСАН ИРГЭД БУРУУГ БУСДААС ХАЙДАГ

-Хатуу хөл хориог сулласантай холбоотойгоор цар тахлын тархалт идэвхжсэн. Сонгууль, хүүхдийн баяр, одон медаль тараах гэхчлэн олныг хамарсан  үйл ажиллагаатай холбоотой.

-Судалгаагаар дэлгүүр, рестора­наар үйлчлүүлэгчийн тоо 49 хувь, нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо 65 хувь, цэцэрлэгт хүрээлэнгийн чиглэлд зорчигчийн тоо 17 хувиар нэмэгдсэн.

-Халдвар авсан хүний тоо нэмэгдэх тусам эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна.

-Өрхийн эрүүл мэндийн төвүүд халдварын шинж тэмдэг, өвчтөний биеийн байдал зэрэг олон шинж тэмдгээр  эрэмбэлэн ангилах үйлчилгээ үзүүлж  байна.

-Биеийн байдал хөнгөн байгаа хүмүүсийг гэрт нь тусгаарлаж, зөвлө­гөө өгч, гэрээр эмчилгээ үзүүлж байгаа.

-Хөнгөн өвдсөн хүмүүс гадуур явж халдвар тарааж байгаа хариуцлагагүй байдал байна. иймд захиргааны арга хэмжээ авч хяналт тавих шаардлагатай.

-Халдвар авсан иргэд бурууг хайж, вакцинд буруу байна гэх мэтээр бухимдаж байна. Тэгсэн атал  олон хүнтэй газраар явсан уу гэхчлэн халдвар яаж авснаа эрж хайхгүй, өөртөө дүгнэлт хийхгүй байна.

-ЭМЯ, харъяа байгууллагууд аль болох салбар, нэгж, цэгүүдийг нэмж ачаалалтай ажиллаж байна. Халдварыг бууруулахын тулд чадах бүхнээ хийж байна. Гэсэн ч ачаалал маш их, лавлах, холбоо барих утас ачааллаа дийлэхгүй байгаа.

-Судалгаа авч байгаа хүнд үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй. Вакциндаа  нэн тэргүүнд хамрагдах шаардлагатай.

-Наадам хүртэл нөхцөл байдлаа тодорхойлж, тэр үедээ шийдэх нь зүйтэй.

 

Г.СҮРЭНХАНД: МОНГОЛД МУТАЦИ БАЙГАА ЭСЭХ  НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

-Халдварын дамжиж байгаа зам тасрахгүй байна. Хавьтлаар, ахуйн замаар тархаж байгаагаас  хамгийн гол нь амьсгалын замаар дамжиж байна.

-Маск зүүж, зай барьж байгаа ч ойрын хавьтлын тандалтаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсохгүй байна.

-ХӨСҮТ дээр явж буй хавьтлын судалгааг мэргэжлийн халдвар судлагчид судалж байгаа. Гэтэл энэ судалгааг дүүргүүдэд шилжүүлсэн. Энэ зөв ч үйл ажиллагаа нь жигдрээгүй.

-Өнөөдөр 18 мянган хүний хавьтал судалгаа огт хийгдээгүйг нөхөж авч байна.  Ойрын хавьтлыг нарийн судалж үзэхгүй байгаа нь халдвар тараах өндөр  эрсдэлтэй.

-Монголд мутаци байна, гэтэл ХӨСҮТ-ийн захирал байхгүй гэж хоёр удаа мэдэгдсэн. Гэтэл шинжилж байгаа байдал нь эргэлзээтэй.

-Гадаадаас ирж байгаа иргэд дотор мутацийг судалж тогтоосон уу гэдэг тодорхойгүй байна.

-Жижиг боловч бүх зүйлд  дүн шинжилгээ хийж явах ёстой. Өвдсөн хүмүүс дотор нэг тун хийлгэсэн нь ч байна, хоёр тун хийлгэсэн нь ч байгаа. Энэ бүхнийг дүгнэж байж арга замаа гаргаж ирэх  ёстой.

-Өвчлөлийн тоог авч мэдээлээд байгаа, үүний цаана тайлбар, судалгаа  маш бага байна.

-Гэр дотор хэн нь хаанаас эхэлж халдвар авсан тухай болон  голомтын судалгааг зайлшгүй хийх хэрэгтэй. 60 хувь нь гэр бүлийн хүрээнд халдвар авч, дамжуулж байна.

-Амны хаалтыг 1-2 цаг зүүгээд солих ёстой. Гараа зөв ариутгах хэрэгтэй.

-Гурав дахь шатлалын сэргээх тун байх ёстой. Энэ бол буурсан дархлааг сэргээх тухай ойлголт юм.

-Наадмыг цахим хэлбэрээр хийж, нэг хаалга-нэг хүн шинжилгээг явуулах хэрэгтэй.

 

Г.ДАРАМБАЗАР: ХҮҮХДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ  ХҮНД СОНГОЛТЫН ӨМНӨ БАЙНА

-Вакцины үр нөлөө олон хүнийг  хамрах тусмаа үр дүнтэй болно. Нийт хүмүүсийн 80-аас дээш хувьд дархлаа тогтож байж дархлаа үүсдэг.

-Насанд хүрсэн хүн амаа вакцинд хамрууллаа гэхэд цаана нь хүүхдүүд үлдэж байна. Нийт хүн амын 40 хувь үлдчихэж байгаа нь вирусын цикль эргэлдэх нөхцлийг бүрдүүлж байна.

-Хэрэв бид хүн амынхаа 80 хувийг вакцинд хамруулна гэвэл 7-8 нас хүртэлх хүүхдүүдийг хамруулж байж тэр хувь руу дөхөх боломжтой. Тиймээс бид хүндрэлтэй

сонголтын өмнө байна.

-Хүүхдэд хийх вакцины сонголт хийгдээгүй байна. Ер нь бол вакцинд хамрагдах тусмаа сайн.

-Гурав дахь удаагийн тун \сэргээх тун\-тай  холбогдуулж хэлэхэд энэ шатлалыг  аялал жуулчлалаар явж байгаа хүмүүст юм уу,  хөхүүл ханиад, сахуу, татрангийн вакциныг хэрэглэдэг.

-Вакцины үйлдвэрлэлт хэрэгцээ, шаардлага хангахгүй байгаа үед Монгол Улс аль болох олон хувилбартайгаар вакциныг татаж авч боломжоороо нөөцлөх шаардлагатай. Үүнийгээ шаардлагатай үед гурав дахь тун болгож ашиглавал бусад вакцин дээр хадвараас хамгаалах үр дүнтэй ажил болно.

-2020 оны зургадугаар сараас вакцинжуулалтыг эхлүүлсэн. Хамгаалах хугацаа нь зургаан сараас нэг жил гэж үзэж байгаа. Цаашид вакцин тогтмол хугацаанд хийдэг болж магадгүй.  Насан туршийн вакцин гэж байхгүй.

-Наадмыг хийвэл халдварын тоо өснө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419