Их Британи улсад ихэвчлэн Pfizer/BioNTech болон Oxford/AstraZeneca-гийн вакциныг хэрэглэж байгаа билээ. Одоо мөрдөгдөж байгаа журмаар үйлчлүүлэгч зөвхөн нэг үйлдвэрийн вакцины хоёр тунг хийлгэх боломжтой гэнэ.
Уг туршилтаар аль нэг вакцины нийлүүлэлтэд хүндрэл учирсан тохиолдолд нөгөөгөөр нь орлуулах боломжтой эсэхийг судлах зорилготой аж.
Эмч нар вакцинаа хольж тарих нь анагаах ухааны зүгээс илүү үр дүнтэй гэж үзэж байгаа юм байна. Оксфордын их сургуулийн профессор Мэтью Снэйп амьтдад вакцин хольж хийхэд илүү их эсрэг биет ялгарч байгааг тогтоосон талаар ярьжээ.
Энэхүү туршилтыг Лондон болон бусад зургаан хотод явуулах бөгөөд сайн дурын 800 гаруй хүн оролцох юм байна. Туршилт зун хүртэл үргэлжлэх бөгөөд тэр хүртэл бүх нийтийг вакцинжуулах аянд өөрчлөлт орохгүй гэдгийг Надим Захави мэдэгджээ.
Бүх нийтийг вакцинжуулах аян үр дүнгээ өгч, тус улс Covid-19-ийн хувьд өдөр өдрөөс аюулгүй газар болж хувирч байна гэж Захави хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС