ЭМЯ: Коронавирусийн 2395 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 13673 сорьцод шинжилгээ хийхэд 2395 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1750 нь Улаанбаатар хотод, орон нутагт 644, эмнэлгээс шалтгшаалах халдвар 1 тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 83128 боллоо.
Мөн 9 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 389 болж байна.
Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 58649 болов.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.16-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.16-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, June 15, 2021