Гуравхан сая хүнтэй ч 1.4 тэрбум хүнтэй Хятад гүрний халдварын хэмжээнд мөдхөн гүйцэх нь...
Монгол гэж улс Төв Азийн цээжинд байх. Тэд одоо дэлхийн тавцанд гутамшиг болж явна. 3-хан сая хүнтэй ч 1.4 тэрбум хүнтэй Хятад гүрний халдварын хэмжээнд дөхөж очив. Мөдхөн гүйцэх нь.
Энэ дэлхийд 200 улс орон бий. Одоогийн байдлаар 80 орон манай иргэдийг хилийнхээ дээс алхуулахгүй гэж зарлаж. Энэ янзаараа бүх дэлхийгээрээ биднийг ялгаварлах нь. Монголын ард түмэн ямар үйлийн үрээр ийм байдалд орчвоо. Тэд уг нь бүтэн 2 жилийн турш төр засгийн шийдвэр бүрийг үг дуугүй дагаж ирсэн юмсан. Өөрсдөө ч эдийн засгийн хувьд маш их эрсдэл хүлээлээ. Өдөр ирэх тусам хоногийн хоолоо яаая даа гэх өрх гэрүүд олширлоо.
Яачихсан төр засаг гэхээрээ ийм байдаг байнаа. Өөрсдийгөө хатан саран ижий гэж өргөмжлөөд л. Тэр ижий нь тэгсэн сонгууль ярьсан шиг л сууж байх юм. Бүтэн 10 сард хангалттай бэлдэх хугацаа байлаа. Бэлтгэл огт байхгүй, сонгууль гэж баахан далдаганаад өнөөдрийн ийм байдалд хүрэв. Тэгж байтал дахин нэг сонгууль дэгдэж улам ч нэрмэсэн.
1 хаалга 1 шинжилгээний үр дүн хаана байна. Өчнөөн удаагийн хөл хорионы ашиг юу болов. Ард түмнийхээ амьдралаар ингэж наадаж болдог юмуу. Энэ ард түмэн чинь л жинхэнэ Монголын баялаг шд. Ард түмэн үгүй бол тэр баялгаар хэн яах юм.
Одоо бүр ямар ч буруугүй бүлтийсэн үрс хэлмэгдээд эхэллээ. Төр засагт үнэхээр гомдох ч багадаж байна. Өнөөдөр гэхэд л 600 хүүхэд халдвар авч. Хүүхдээ гэрээс бүү гаргаарай, таминээ. Хөөрхий тэдний хичээл ном хэцүүдэж дууслаа. Хор уршиг нь хорин жилийн дараа аймшигтайгаар илэрнэ гээд бод доо.
Төр баригчид аа, сандал суудлынхаа асуудлыг хойш тавиад ард түмэнтэйгээ нэг талдаа гараач ээ. Хамтдаа тэмцэл хиймээр байна. Зөв ажиллаж чадвал коронаг ялж чадна. Тэр Эрдэмтдийн зөвлөл гээчээ татан буулгаж жинхэнэ вирусын мэргэжилтэнгүүдээр шинэ баг бүрдүүл. Цүнх баригчид, долоогчид энэ улсыг чиглүүлж чадахгүйг одоо бүгд харж байна.
Тэр наадам маадмаа одоо болих хэрэгтэй. Ард түмэнд шоу зугаа хэрэггүй, амь нас нь хэрэгтэй. Эрүүл явахад улсын наадмыг жил бүр үзнэ. Одоо зүгээр коронад ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд гадны мэргэжлийн багийг авчирч тусламж ав. Олон улсаас, ДЭМБ-аас ичихгүйгээр туслахыг гуй. Ингэж байж л жинхэнэ баялаг болох ард түмнээ та нар авч үлдэж чадна.
Эх сурвалж: Фэйсбүүк