Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг зохион байгуулах эсэх асуудал Засгийн газрын хүрээнд яригдсаар байна. Угтаа өмнө нь энэ жил баяр наадмаа зохион байгуулна гэж Засгийн газар мэдэгдэж байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас асуудал хүндрээд байна.
Олон нийтийн зүгээс энэ жил өнжиж, баяр наадамд зарцуулагдах 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зориулах нь зүйтэй гэж илэрхийлсээр байна. Харин төр засгийн зүгээс одоогоор албан ёсоор тайлбар хийгээгүй байгаа юм.
Тэгвэл энэ асуудал УОК, Засгийн газрын хүрээнд дараах байдлаар яригдаж байгаа аж. Тодруулбал,
1. Баяр наадмыг цуцлах
2. Эсвэл ирэх наймдугаар сар хүртэл хойшлуулах
3. Үзэгчгүй зохион байгуулах гэсэн 3 хувилбарыг Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж байгаа гэнэ.