Шальдар, бульдар хөдөөгийн байдал...

2021-06-15, 10:02 Цаг үе 613 0
Шальдар, бульдар хөдөөгийн байдал...

\ Завхан аймгаар аялсан бичил тэмдэглэл\

 

Бараг 20 гаран жилийн дараа УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг болон түүний санаачилсан “Гарьд” сангийнхантай хамт тѳрѳлх Завхан аймгийнхаа 24 сумаар бүтэн тойрч аялав. Олон жилийн дараа хѳдѳѳ нутаг хэрхэн хѳгжсѳн хийгээд тэнд аж тѳрж буй иргэдийн сэтгэлгээний цар хүрээ ямар түвшинд байгааг сонирхсон хэрэг. Завхан аймгийн урд бүсийн сумд болох Отгон, Шүлүүстэй, Цагаан чулуут, Цагаанхайрхан баруун бүсийн сумд болох Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дѳрвѳлжин, Ургамал, Яруу хойд бүсийн сумд болох Нѳмрѳг, Сантмаргаз, Цэцэн Уул, Сонгино, Түдэвтэй, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, зүүн бүсийн сумд болох Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их Уул болон Улиастай хотод нийтдээ 14 хоног ажиллаа.

*БѲХ, МОРИНЫ ХѲШѲѲД, СУВАРГА, ХИЙДТЭЙ СУМЫН ТѲВҮҮД

Хуучнаа бодоход сумын тѳвүүд барилгажжээ. Гэхдээ ашиглагдахгүй хуучин барилгуудаа нураагаагүй болохоор шинэ, хуучин барилгын овоолго маягтай. Сум болгонд:

1. Хэн нэгэн бѳхийн хѳшѳѳ,

2. Ямар нэгэн морины хѳшѳѳ,

3. Суварга,

4. Буддын сүм хийд заавал байдаг нь бараг стандарт болжээ. Сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёлын тѳв, захиргааны барилгуудаас сумын тѳв үндсэндээ бүрдэнэ. Зарим сумууд нарны сэргээгдэх эрчим хүчний байгууламжтай боловч ашиглагдахгүй байгаа гэнэ. Мэр сэр усан цахилгаан станцын байгууламж байх авч улирлын чанартай алдаг оног ажиллагаатай. Сумын тѳвүүдийн байгууламжууд нь сэтгэл болон арчилгаа дутсан, зүгээр л дүр эсгэсэн мэт гундуухан санагдсан. Харин хаа сайгүй мод тарьж ургуулж байгаа нь сайхан санагдлаа.

 

*ѲѲРИЙН НУТАГТАА ХҮНИЙ ѲМНѲѲС АМЬДАРЧ БУЙ ХҮМҮҮС

Соёлын тѳвд цугларсан иргэдэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн засаг дарга Түвшинжаргал нар ажлын тайлангаа тавьсаны дараа иргэд санал бодлоо хэлцгээнэ.

-Эхлээд сэхээтэн байрын ахмад настан нилээд урт оршилтойгоор эхэлж нуршуу ярьсаар тѳгсгѳнѳ.

-Дараа нь сургуулийн захирал үг хэлнэ, сургуулийн засвар, дотуур байрны засвар эсвэл -багш нартаа компьютер гуйна.

-Дараа нь цэцэрлэгийн эрхлэгч үг хэлнэ, цэцэрлэгийн засвар хүүхдийн тоглоом энэ тэр гуйна.

-Дараа нь эмнэлгийн дарга үг хэлнэ, эмнэлгийн барилгын засвар, түргэний машины талаар зовлон тоочно.

-Дараа нь соёлын тѳвийн эрхлэгч үг хэлнэ, соёлын тѳвийн барилгын засвар, хѳгжим хэрэгслэл болон ном худалдаж авах мѳнгѳ гуйна.

-Дараа нь сумын захиргааны барилгатай холбоотой ямар нэгэн гуйлга яригдана

-За тэгээд яриа хавтгайрсаар олон олон гуйлгууд үргэлжилнэ. Сүм хийд барихад туслаач гэнэ, сумын ой тэмдэглэхэд жаахан мѳнгѳ ѳгѳѳч гэнэ, “Уяачид дуулж байна” тэмцээнд байр эзэлсэн юм аа зардлын мѳнгѳ ѳгѳѳч гэнэ, хүү маань эхнэр хүүхэдтэйгээ орох оронгүй манайд байна, гэр ѳгч туслаач гэнэ…

УИХ-ын гишүүд болон засаг дарга нараас гуйлга гуйх ёстой, тэд түүнийг нь шийдэж ѳгѳх үүрэгтэй гэсэн хатуу бодолтой болжээ, хүмүүс. “Бид энэ асуудлыг ингэж шийдсэн боловч энэ асуудал дээр жаахан дэмжлэг хэрэгтэй байна” гэж учирлаж байгаа хүнтэй таарсангуй. Бүх гуйлгуудыг нэгтгээд сонсож суухад “Ѳѳрийн нутагтаа хүний ѳмнѳѳс амьдарч суугаа хүмүүс” мэт санагдлаа. Амлалт биелэлтээр хэмжигдсэн энэ сэтгэхүй хѳдѳѳнийхнийг арчаагүй залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон нь анзаарагдаж, жаахан гуниг тѳрѳв.

*ЁОЛДОГГҮЙ ТѲСВИЙН МѲНГѲ

 

Хоорондоо ойролцоогоор 45-70 км зайтай, дунджаар 1500-2000 орчим хүн амтай, 200- 300 орчим сурагчидтай сургууль бүхий сумууд тѳсвийн зардал болон хѳрѳнгѳ оруулалтыг “залгидаг” ажээ.

-Хѳѳцѳлдсѳѳр байж бариулсан сургууль, цэцэрлэг, соёлын тѳв болон эмнэлгийн  барилгууд нь цѳѳхѳн жилийн дараа засварт орох хэмжээнд очно. Ийм барилгуудын тендэрийг авч гүйцэтгэдэг компаниуд, хүлээж авсан Улсын комисс нь хэзээ ч хариуцлага хүлээдэггүй

-Эмнэлгийн түргэн тусламжийн машинаас гадна сургуулиуд, соёлын тѳвүүд бас машинтай болжээ. Ихэвчлэн хуучин муу машин худалдаж авдаг болохоор байнга эвдрээд засварт нь мѳнгѳ нэхээстэй. Дарга захирлууд нь үндсэн ажлаасаа илүүтэй байнга машины сэлбэг хѳѳцѳлдѳѳстэй. “Даахгүй нохой булуу хураана” гэдгийн үлгэр лугаа адил

-Байнгын үйл ажиллагаа явуулдаггүй хэрнээ зарим сумууд бараг аймгийн тѳвийн дайтай соёлын тѳв бариулчихаад урсгал зардлыг нь дийлэхээ больж, нэмэлт орон тоо тѳсѳв гуйна. Энэ жил сумын номын сангуудад шинэ ном худалдаж авахад зориулж 60 000 тѳгрѳг тѳсѳвлѳсѳн гээд бод доо

-Хүн ам цѳѳтэй сумдын сургуулиудад нэг ангид суралцах хүүхдийн тоо 8-15 орчим. Түүнээс 45-60 км зайтай сумдад ч мѳн адил. Гэтэл энд багш ажилчдын цалингаас гадна аж ахуйн урсгал зардалд хичнээн их мѳнгѳ урсаж буйг тэгтлээ тооцдоггүй бололтой

-Завхан аймгийн 70 000 гаруй иргэдийн 50 000 орчим нь ямар нэгэн байдлаар халамж тэтгэмжинд хамрагддаг гэдэг тооцоо гарчээ. Нэг гэр бүлийн 2 тус тусдаа сумд бүртгэлтэй байдаг нь халамж тэтгэмжийг давхардуулан авах муу арга бололтой. Хэт ойрхон байршилтай сумуудад газар нутгийн болон бэлчээрийн маргаан тасардаггүй талаар хүмүүс учирлан ярьж байв

 

*ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

1.     Хѳдѳѳ орон нутагт ажиллаж амьдарч буй иргэд “ямар орчинд ажиллаж амьдрахаа ѳѳрсдѳѳ шийднэ” гэдэг “эзэн” сэтгэхүйтэй болсон цагт хѳгжил эхэлнэ. Яг үнэндээ нам дагасан улстѳржилт, үүнээс шалтгаалсан талцал хуваагдал орон нутгийн хѳгжилд саад болж байна даа. 10 000 аас доош хүн амтай орон нутагт ямар нэгэн намын анхан шатны нэгж байгуулахыг хуулиар хориглох нь нутгийн иргэд бие дааж хѳгжих боломж болох юм гэж бодогдлоо

2.     Зарим сумуудыг “Бүсийн Тѳв” болгон илүү хѳрѳнгѳ оруулж орчин үеийн хэв маягаар хѳгжүүлэх нь сумдын хэт тархалтыг нэгтгэх боломж болно. Одоогийнх шиг Тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтыг “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” байдлаар хэн нэгний лобби маягаар зарцуулаад байвал бидэнд бодит үр дүн ирэхгүй ээ.

3.     Аймаг орон нутгийн хѳгжлийг томоор харж тѳсѳѳлѳн, хийгдэх бүтээн байгуулалтуудыг эрэмбийг зѳв тогтоон хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Aймаг орон нутагт аж тѳрж буй хүмүүсээс гадна, тэр нутгаас тѳрж гарсан иргэдээ ч оролцуулах нь илүү сэтгэл шингэсэн сайн ажил болно. Зѳвхѳн цолтой бѳх, хурдан морины хойноос санаа тавьж мѳнгѳ зарцуулдаг “Нутгийн зѳвлѳл”- ийн эрх зүй, зорилгоо ч ѳѳрчилмѳѳр

4.     Хѳдѳѳ орон нутгууд боловсон хүчний хомсдолд оржээ. Ирээдүйн боловсон хүчнээ бодлоготойгоор бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг хѳгжүүлэх, олон тѳрлийн сургалтуудыг зохион байгуулах олон боломж бий. Тэднийг орон нутагтаа суурьшуулахын тулд хѳдѳѳ орон нутгийн дэд бүтцийг хѳгжүүлэх шаардлага бий болно. Энэ нь хэт тѳвлѳрлийг багасгах бас нэгэн боломж мѳн гэж харж байна

5.     Завхан аймгийн хувьд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн ѳѳрийн хѳрѳнгѳ оруулалтаар \100 гаруй тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэй\ байгуулах Тосонцэнгэлийн ДЦС, гадны хѳрѳнгѳ оруулалтаар байгуулахаар тооцож буй Баянтэсийн “Арц суурь”-ийн боомтоос Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгаар дайруулан Ѳмнѳговийн “Шивээ хүрэн” боомт хүртэл барих тѳмѳр замын тѳслүүд хѳгжилд бодитой сайн нѳлѳѳ үзүүлэх болно

…Хѳдѳѳ нутаг сайхан байнаа. Ханатал чийг шимсэн хѳрсѳн дээр нь ѳвс ногоо ургаж нялхараад сайхан байна, хангайн сүрлэг модод навчисаараа гоёж ногоороод гоёхон байна, Ойгон, Тэлмэн, Бүст, Баян, Хар нуурууд шувуудаа чуулуулж эгшиглэнтэй байна, Отгон тэнгэр хайрхан алсаас тодорч мишээн сүрлэг байна, их Монголын элсэн манхан Хүнгий голдоо хѳлрѳѳд тайвуухан байна, хѳдѳѳ талдаа ард олон бүгдээрээ сэтгэл тэнийж жаргалтай байна. Хэзээ нэгэн цагт зорьж очих нутаг сэтгэлийн ѳмѳг түшиг, ѳмѳлзѳѳд тосох нутаг жаргалын орон, хѳрсѳн дээр нь дураараа тарвалзаж хѳрвѳѳх нутаг дулаахан ѳлгий. Энэ нутаг ямар байх нь та биднээс л хамаатай. Хамаагүй хэн нэгэн бий гэж үү?

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419