Баян-Өлгий аймгийн иргэн У.Юмдүжин: Казахуудын хувьд заавал гар барьж мэндэлдэг, энэ нь халдвар тархах эрсдэл болж байна

2021-06-14, 12:22 COVID-19 626 0
Баян-Өлгий аймгийн иргэн У.Юмдүжин: Казахуудын хувьд заавал гар барьж мэндэлдэг, энэ нь халдвар тархах эрсдэл болж байна

Хөдөө орон нутагт уржигдар /тавдугаар сарын 9-нд/ коронавирусийн батлагдсан тохиолдол 505 болж нэмэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд гурван тохиолдол бүртгэгдсэнээр тус аймгийн хэмжээнд нийт халдварын тоо 47 болж өсчээ. Энэ талаар Баян-Өлгий аймгийн иргэн У.Юмдүжингээс тодрууллаа.


-Баян-Өлгий аймагт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Үндсэндээ ногоон бүс байсан аймаг яагаад халдварын голомт болоход хүрэв. Үүний шалтгааныг та та хэрхэн харж байна вэ?

-Тавдугаар сарын 22-нд зам нээгдсэнээр манай аймагт ковидын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Үүнээс өмнө гаднаас орж ирсэн иргэдийн PCR шинжилгээний хариу эерэг, сөрөг ямар ч гарсан шууд тусгаарладаг байсан. Улмаар зам нээсний дараа вакцины бүрэн тундаа хамрагдаж, 14 хоносон л бол нийгмийн харилцаанд оруулах болсон. Хоёрдугаарт, вакцинд хамрагдаагүй иргэний шинжилгээ сөрөг гарсан ч гэрийн тусгаарлалтад шилжүүлж байгаа. Ерөөс гэрийн тусгаарлалт манай суманд ямар ч үр дүнгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрийн тусгаарлалтад шилжсэн хүмүүс гэр бүлээ эрсдэлд оруулж, цаашлаад аймаг сумандаа халдвар тархаах нөхцөлийг бүрдүүлээд байна. Баян-Өлгий аймагт коронавирусийн хамгийн анхны тохиолдол жирэмсэн эхээс илэрсэн байдаг. Түүний хувьд зайлшгүй шалтгаантай учраас дархлаажуулалтад хамрагдаагүй. Улмаар гэртээ тусгаарлагдах явцдаа гэрийнхээ долоон гишүүний тавд нь халдвар тараасан байгаа юм. Тэгэхээр аймаг, сумын хэмжээнд гэр бүлийн орчиндоо халдвар тараах, эргээд халдвар авах эрсдэл их байна. Мэдээж аймаг,суманд хүн ам цөөн, бүгд биесээ таньдаг учраас хавьтлын тоо нэмэгдээд явчихна.

-Баян-Өлгий аймгийн бусад сумыг бодвол Улаанхус суманд халдвар эрчимтэй тархаж байгаа гэх мэдээлэл бий. Бодит нөхцөл байдлыг тодруулбал?

-Сүүлийн өдрүүдэд Улаанхус суманд халдварын цар хүрээ нэмэгдсэн. Энэ сарын 8-ны өдөр гэрийн тусгаарлалтад байсан IV багийн иргэнээс ковидын халдвар илэрсэн байгаа юм. Тухайн иргэн нь тавдугаар сарын 31-нд хотоос аймагт ирээд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан юм билээ. Улмаар гэрийн ажиглалтын хугацаа нь дуусч, шинжилгээ өгөхөд /энэ сарын 6-нд/ халдвартай болох нь батлагдсан. Түүний ойрын хавьтал нийт 22 хүнээс тандалт судалгаа авахад гурав дахь хоногт нь гурван иргэнээс халдвар батлагдлаа. Эдгээр иргэний маршрутад тандалт судалгаа хийж ойрын хавьтлын 23 хүн, дам хавьтагч 76 хүнд PCR шинжилгээ хийсэн байгаа.

-Алслагдсан сум орон нутагт халдвар олноор бүртгэгдээд байгаа нь ямар шалтгаантай юм бол?

-Ерөнхийдөө Баян-Өлгий аймгийн Улаанхусаас бусад суманд аюулгүй байгаа. Улаанхус суманд чухам яагаад гурван тохиолдол нэмэгдсэн бэ гэвэл нэгдүгээрт, голомтот бүсээс халдвар зөөвөрлөгдөн ирсэн. Өөрөөр хэлбэл, халдвар далд үедээ мэдэгдэхгүй байж байгаад сая гурван иргэнээс илэрсэн байна лээ. Улмаар гэр бүлийнхэндээ халдвар тараасан. Түүнчлэн иргэд өөрсдөөс шалтгаалсан халдвар хамгааллаа сахих зэрэг ажилдаа хайнга хандаад байна уу гэсэн бодол бий.

-Улаанхус сум ойролцоогоор хичнээн мянган хүн амтай вэ?

- 9000 орчим иргэнтэй байх хэмээн бодож байна. Сумын иргэд бие биетэйгээ огт харьцахгүй өнгөрнө гэж байхгүй. Ялангуяа, казах хүмүүсийн хувьд заавал гар барьж мэндэлдэг ёс бий. Хэрвээ таньдаг хоёр хүн таарлаа гэхэд гар барьж л мэндэлнэ, хүндэлнэ. Энэ нь халдвар тархах эрсдэлийг бий болгоно гэсэн үг шүү дээ. Харин эмэгтэй хүмүүс баяр ёслолоор хоорондоо уулзахдаа нэгнийгээ тэврээд, хацар дээр нь үнсдэг. Тэгэхээр яалт ч үгүй суманд цөөн хүн амтай учраас халдвар нэг л тархвал хурдацтай газар авах эрсдэлийг бүрдүүлнэ.

-Улаанхус суманд энэ сарын 8-нд нийт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгэхээр суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон уу. Энэ цаг үед дэлгүүр хоршоо, үйлчилгээний байгууллагуудыг ямар зохицуулалттай ажиллуулж байгаа вэ?

-Мэдээж үйлчилгээний байгууллагад цагийн зохицуулалт хийсэн. Түүнчлэн суманд олон хүн цугларах караоке, бар байхгүй учраас тусгайлан хязгаарлахгүй байгаа. Мэдээж хүнсний дэлгүүр, төрөлжсөн барааны дэлгүүр ажиллахгүй бол болохгүй шүү дээ. Одоогийн байдлаар аймагтаа болон бусад сумдад халдвар тараахгүйн тулд Улаанхус сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Энд эхний ээлжинд эрүүл мэндийн газраас тандалт судалгаа хийгээд хавьтагчдыг тогтоосон байгаа. Халдвар батлагдсан иргэний уулзсан хүн, явсан газар зэргийн маршрутыг нь тогтоогоод тусгаарлах арга хэмжээ авч байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн төвд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн байгаа шүү дээ. Сумдаас гэвэл Улаанхусад дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Харин бусад сум тайван байна. Тиймээс ковидын үед дайчлагдан ажиллах хүн хүч дутагдах асуудал гарахгүй байгаа. Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор багш нарыг дайчилгаанд ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа гэж дуулсан. Түүнээс биш Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, онцгойгийн алба хаагчид тэргүүн фронтод ажиллаж байгаа.

-Сумын хэмжээнд орохгарах хөдөлгөөнийг хэд хоног хязгаарлах юм бол?

-Эрүүл мэндийн багийнхан маань хэзээ тандалт судалгаагаа дуусгаад, тархаж эхэлсэн халдварыг хумьж чадах вэ тэр цагт нээх байх. Маргааш аймгийн онцгой комисс хуралдана /өнөөдөр/ гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ бүх асуудлыг нийлүүлж хэлэлцээд тодорхой шийдвэр гаргах болов уу.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419