48:24
Нэн ховор эмийн ургамлуудыг биотехнологийн аргаар өсгөж байсан боловч цар тахлын улмаас төслийн санхүүжилтийг зогсоожээ
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Биотехнологийн лаборатори нь ховор, нэн ховор эмийн болон биологийн эерэг үйлчлэл бүхий олон төрлийн ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хамгаалах, хоёрдогч метаболит буюу хамгийн ашигтай агууламжийг ялган авч ургамал хамгаалалд ашиглах, биоректорт өсгөвөрлөх үйл ажиллагааг эрхэлж байгаа ажээ. Гэвч ковид-19 цар тахлын нөлөөгөөр энэхүү төслийн санхүүжилт нь 2020 оноос хойш одоог хүртэл орж ирээгүй байна.
Эх сурвалж: A24 News Agency