"Сахал" Д.Эрдэнэбилэгийн ХХБанк, Улаанбаатар хотын банк яагаад нэгдэх болсон бэ?

2021-06-14, 17:03 Цаг үе 1,455 3
"Сахал" Д.Эрдэнэбилэгийн ХХБанк, Улаанбаатар хотын банк яагаад нэгдэх болсон бэ?

Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг бус нь хаалгаа барьж, харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироочихоод байгаа билээ. Тодруулбал, “Капитал”, “Чингис хаан” хэмээх хоёр банкны үйл ажиллагаа доголдож, үүдээ барин, нэг бус банканд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдон үйл ажиллагааг нь цаашид хэрхэхийг нь боловсруулж буй.

Тэгвэл энэ хугацаанд Монголын нөлөө бүхий Худалдаа хөгжлийн банк Улаанбаатар хотын банктай нэгдэн, нэгэн удирдлага дор ажиллах болов. Үүнийгээ тус банкнаас гаргасан мэдэгдэлдээ “Монголбанкнаас 2020 оны зургадугаар сарын 23-нд гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны зургадугаар сарын 29-нөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр боллоо.

Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцөлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болдог байна” хэмээн дурдсан юм.
 

Тэгвэл Монголбанкны шалгуур үзүүлэлтээр VI-т эрэмбэлэгдэж байсан Улаанбаатар хотын банкыг Худалдаа, хөгжлийнхтэй нийлүүлсэн нь хууль сахиулах байгууллагын шахалт, шаардлагаар хийсэн ажиллагаа юм байна. Чухам юу болсныг дор хүргэе.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэрэг Улаанбаатар хотын банкыг эрсдэлд оруулах байсан гэв үү

Монгол Улс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг Оросын талаас шилжүүлэн авсан ажиллагаа хууль зөрчсөн хэмээн өдгөө ч АТГ, ЭЦА-ныхны хамтарсан ажлын хэсэг шалгасаар байна. Монгол Улсын Засгийн газар уг хувьцааг авах давуу эрхээсээ хууль зөрчин татгалзаж, Худалдаа, хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон Д.Эрдэнэбилэг, салбар компаниудынх нь удирдах албан тушаалтнууд болох О.Орхон, Ц.Пүрэвтүвшин тэргүүтэй хүмүүст давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан билээ.

Тиймдээ ч тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн танилцуулгыг эдийн засгийн ямар ч тооцоо, судалгаагүй бэлтгэн Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцүүлж, бусдад давуу байдал олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, гурван жил зургаан сараас дөрвөн жил зургаан сар хорих ял шийтгээд буй билээ.

Үүнээс өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 5-нд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хамтран Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин албадан саатуулж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулснаас хойш хэрэг нь эцэслэн шийдэгдэлгүй өдий хүрч байна. Хууль сахиулагчид 49 хувийн хувьцаанаас татгалзаж, “Монголын зэс”-ийнхэнд давуу байдал олгосон улстөрчидтэй холбоотой үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлэх тактик барьж буй бололтой. Тиймдээ ч Аж үйлдвэрийн болон Сангийн сайдыг гэм бурууг шүүхээр тогтоолгож, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийнхийг хил давж явсантай нь холбоотойгоор тусгаарлачихаад байгаа аж.

Харин Худалдаа, хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн найз Д.Ганбатад холбогдох хахуулийн хэргийг дахин шалгуулахаар шийдвэрлэсэн. Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох, “Монголын зэс корпорац” ХХК-ийнханд давуу байдал олгоход зохион байгуулагч, хамжигчаар оролцсон үйлдлийг нь АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн хавтаст хэрэгтэй хяналтын прокурорууд танилцаж байгаа юм.

Мөрдөгчид энэ хэргийг шалгах явцдаа Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргалыг хууль зөрчсөн болохыг тогтоосон байдаг. Тэрбээр 2013 оны долдугаар сарын 19-нд А-150 тоот “Журам батлах тухай” тушаал гаргаж “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам, жагсаалт” баталсан байна. Тус жагсаалтад Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарахгүй дараах мэдээлэл, баримт бичгүүдийг төрийн нууцад багтаан нууцалж, хууль зөрчжээ. Үүнд нь Төв банкнаас арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, Засгийн газартай байгуулсан зээлийн болон хадгаламжийн бүх төрлийн гэрээ, хэлцэл, холбогдох тайлан багтсан аж.

Өөрөөр хэлбэл, “Маш нууц” дардастай тушаал гаргаж, Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлэх үйлдлээ төрийн нууцад хамааруулсан байж. Энэ талаар УИХ-ын ажлын хэсэг “Төв банкны удирдлага хууль бус байж болзошгүй үйл ажиллагаагаа нууцлах зорилгоор Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой дийлэнх мэдээлэл, баримт бичгүүдийг байгууллагын нууцад хамруулж, хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд шууд танилцах боломжгүй, төрийн нууцтай адилтган үзэх журам баталж, мөрдүүлэн ажилласан байна” гэж дүгнэжээ.

Дүгнэж хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Н.Золжаргал ийнхүү Төрийн нууцын тухай хууль зөрчиж, хууль бус үйлдлээ халхавчлан Д.Эрдэнэбилэгийн ихэнх хувийг нь эзэмшдэг Улаанбаатар хотын болон Худалдаа, хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь батлагдсан. Ингэхдээ Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд уг мөнгө нь тус банкнаас гарч, алдагдалтай ажилладаг “Кью Эс Си” компани руу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд шилжсэн аж. Тус компани нь таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төв банкны тухай хууль зөрчсөн үйлдэл болсон байдаг.

Ингэж Н.Золжаргал албан тушаалаа ашиглан өмнө ажиллаж байсан банкныхаа эзний нэг салбар компанид давуу байдал бий болгож, Монголбанкийг эрсдэлд оруулсан байгаа юм. Уг нь Төвбанкны ажилтнууд нь ийм эрсдэлтэй ажил хийж болохгүй, хууль зөрчинө гэдгийг сануулж байсан ч үл ойшоосон аж. Ийнхүү хууль бус хэлцэл байгуулснаар Монголбанк хамгийн багадаа 31 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн байх юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдох хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн Төвбанканд хандан “Өмнөх захирлын хууль бусаар олгосон 100 тэрбум төгрөгийг буцаан ав” гэсэн мэдэгдэл 2018 оны зургадугаар сард хүргүүлсэн ч Монголбанкны удирдлага ямар нэг хариу өгөхгүй байсаар хагас жил өнгөрсөн аж. Тиймээс хууль сахиулагчид удаа дараа мэдэгдэл хүргүүлэн эс биелүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсны үр дүнд 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотын банкнаас 100 тэрбум төгрөгийг хүү, алдангийн хамт авах ажлын хэсэг гаргасан гэнэ. Ингэхдээ тус арилжааны банкны удирдлагатай хэлэлцээрийн ширээнд сууж, 100 тэрбум гаруй төгрөгийг цувуулж авахаар болсон сурагтай. Эс тэгвээс “Улаанбаатар хотын банк” санхүүгийн эрсдэлд орж болзошгүй гэж аль аль тал нь үзсэн учраас ийнхүү цувуулж авах болжээ.

Ийнхүү хууль зөрчин Улаанбаатар хотын банканд олгосон 100 тэрбум төгрөгийг хүү, алдангийнх нь хамт Төвбанк 2019 оны дундаас хойш татан авах болсноор тус арилжааны банкны санхүүгийн байдал эрсдэж, даруй нэгтгэх арга хэмжээ хэрэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй нь бололтой.

Хоёр банкийг нэгтгэсэн шалтгааныг гүйцэтгэх захирал О.Орхон өөрөөр тайлбарлав

Улаанбаатар хотын банкыг Худалдаа, хөгжлийнхтэй нийлүүлсэн өөр нэг шалтгаан бий. Гэвч тус банкны удирдлага үүнийг өөрөөр тайлбарлаж байгаа нь ичгэвтэр хэрэг. Банк бол итгэлцэлд тулгуурладаг гэдгийг тэд хамгийн их хэлж, ярьдаг албан тушаалтнууд. Итгэлцэл бол үнэнч байдлаас үүсдэг гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз.

Харин Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон хэдхэн хоногийн өмнө иргэд, харилцагч, хадгаламж эзэмшигчдэдээ нэгдлээ арай өөрөөр тайлбарласан нь учир мэдэх хүмүүсийн хөх инээдийг хүргэсэн бололтой. Тэрбээр энэ сарын 3-нд www.ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Бид стратеги дээрээ сүүлийн хоёр жил ажилласан. Өнгөрсөн жилийн эцсээр буюу 2019 оны сүүлчээр шинэ стратеги маань батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ бизнес модель буюу бизнес загвар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шинэ бүтэц, шинэ хүнээр хийнэ. Энэ процессын дагуу өнгөрсөн есдүгээр сард хэрэгжүүлсэн бүтцийн өөрчлөлт маань 2019 онд батлагдсан стратегийн өөрчлөлттэй холбоотойгоор хийгдсэн ажил юм. Мөн оны дундуур болсон хоёр банкны нэгдэлтэй холбоотой бүтцийн өөрчлөлтийг нэг мөр 2020 оны гуравдугаар улиралд хийе гэсэн төлөвлөгөөтэй байсан. Мэдээж өмнө нь хийгдэж байгаагүй цоо шинэ загвараар бид ажиллана. Үүний хүрээнд ажилтнуудынхаа сургалт, мэдлэгээс гадна сэтгэл зүйг нь хүртэл өөрчилж, шинэчлэх ёстой. Банкны 2,260 ажилтан байна. Энэ бүх ажилтан маань алсын хараа, зорилго, стратегийн талаар бүгд нэгдсэн ойлголттой, ойлгосон байх ёстой” хэмээсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгаж, хянаж буй хууль сахиулагчдын шахалт, шаардлагаар хууль бус ажиллагаагаа зогсоож, хуулийн дагуу болгосноо өөрөөр тайлбарлахгүй бол болохгүй байсан биз.

Угтаа бол хэрэг шалгаж буй Ажлын хэсгийнхэн Худалдаа, хөгжлийн болон Улаанбаатарын хотын банкны удирдлагад “Та бүхэн хууль зөрчөөд байна. Тиймээс үүнийгээ зогсоон хуулийн хүрээнд арилжааны банкны үйл ажиллагаа явуул” гэсэн шаардлага удаа дараа хүргүүлснээр Д.Эрдэнэбилэг эзэнтэй хоёр банкыг нэгтгэсэн аж.

Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан Банкны тухай хуулийн 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байгаа юм. Тиймээс дээрх хоёр банкны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахын тулд Худалдаа, хөгжлийн болон Улаанбаатар хотын банкаа нэгтгэхээс өөр аргагүй болсон аж.

Цаашлаад дээрх хуульд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шаардлагыг дурдахдаа “дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх, эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй, санхүүгийн чадавхтай байх, банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх”-ыг хуульчилжээ.

Тус банкны удирдлагын гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлэсний дараа хуульд заасан эдгээр шаардлага хэрэгжих, үгүйг Засгийн газар хянах үүрэгтэй юм. 

Эх сурвалж: dnn.mn, livetv

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419