ЗГ: Халдварын тархалт их байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун‑Эрдэнэ өнөөдөр эрдэмтэн, тархвар судлаачдын багтай уулзалт хийжээ. Уулзалтаар дархжуулалтын ажлын явцын талаар хэлэлцсэн байна.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг “Вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа ч хөл хөдөлгөөн 95 хувийн ачаалалтай байгаа учир коронавирусийн халдварын тархалт буурахгүй байна.
Бид зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 1-ний хооронд насанд хүрсэн нийт иргэдийнхээ 95 хувийг вакцинжуулснаар халдварын тархалтыг бууруулна гэдэг тооцоо судалгаатай ажилласан хэвээр байгаа. Вакцины давтан тун хийлгээд халдвар авч, хүндэрч байгаа эсэхийг судалж байгаа. Давтан тундаа хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдварт өртөж байна. Энэ бол явцын судалгаа. Гэхдээ дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Вакцины гол үр нөлөө бол нас баралт, халдварын хүндрэх эрсдлээс хамгаалах юм. Суурь өвчин болон хувь хүний биеийн онцлогоос шалтгаалж зарим тохиолдолд хүндэрч байгаа.
Өнөөдөр бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон 800 мянга орчим иргэн байна. Энэ нь зорилтот бүлгийн 40 орчим хувь гэсэн үг. Харин үлдсэн 60 хувь нь бүрэн тундаа хамрагдаагүй, 14-өөс дээш хоноогүй байна.
Ингээд бодохоор 3.2 гаруй хүний 2.5 сая орчим нь эрсдэлтэй байна. Дээр нь хөл хөдөлгөөн эрчимтэй байгаа. Ийм учраас халдварын тархалт буурахгүй байна.
Нөхцөл байдал ийм байгаа ч Засгийн газрын тэргүүний хувьд хатуу хөл хорио тогтоохгүй гэдэг байр сууриа илэрхийлсээр байгаа" гэлээ.