Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 11521 сорьцоос шинжилгээ авахад 1792 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн нь 1280 Улаанбаатар хотод, 511 орон нутагт , зөөвөрлөгдсөн 1 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 73896 боллоо.
Мөн есөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 351 болж байна.
- 73 настай эмэгтэй
- 60 настай эмэгтэй
- 66 настай эмэгтэй
- 61 настай эрэгтэй
- 52 настай эрэгтэй
- 83 настай эрэгтэй
- 79 настай эмэгтэй
- 81 настай эрэгтэй
- 74 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 196 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 54449 болов.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.12-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.12-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, June 11, 2021