Нийслэлийн зургаан дүүрэгт 40 автобус нэмэлтээр гаргаж, иргэдэд тусламж үзүүлнэ
Нийслэлийн хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж, цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдрөөс эхлээд нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, Ковид-19-ийн халдвараар өвчилж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.
Мөн гэр болон тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа байдал болон гэрийн эмчилгээнд хяналт тавьж ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.