Эрчүүд алхаж байх нь тэдэнд маш чухал тестостерон даавар ялгарахад тустай
Идэр болон ахимаг насны эрчүүд боломжтой бол аль болох алхах, хөлийн булчинд боломжийн хэрээр ачаалал өгөх дасгал хийж байх нь тустай. Учир нь доод мөч нь хамгийн их булчингийн эзэлхүүнтэй байдаг ба эдгээр булчингуудыг идэвхтэй байлгаснаар эрчүүдэд хамгийн чухал тестостерон даавар ялгарах боломж үүсдэг.
Энэ даавар нь зөвхөн нөхөн үржихүйн ач холбогдолтой гэж ойлгох нь учир дутагдалтай. Бидний урам зориг, өөртөө итгэлтэй байх, тэвчээр хатуужил зэрэг чухал зан чанарт гол нөлөө үзүүлдэг.
Мэдээж бодисын солилцооны чухал нэгэн бүрэлдэхүүн болдог. Олон эрэгтэй хүмүүс сэтгэл гутралд ордог нь мөн л энэ дааврын хомсдолтой ямар нэгэн байдлаар холбоотой байдаг.
Бас цэвэр агаар, нар салхинд тогтмол гарч байх нь ч чухал. Хөдөлгөөн бол сайн эмч гэдгийг бүгд мэдэх газар даа...
Нэмээд хэлэхэд тамхи татах нь энэхүү дааврыг хамгийн ихээр дарангуйлдаг...
Намхайдоржийн Цогтмандах