ЭМЯ: Коронавирусийн 1312 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1312 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 970 нь Улаанбаатар хотод, орон нутагт 340, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 69022 боллоо.
Мөн зургаан иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 324 болж байна.
- 72 настай эрэгтэй
- 83 настай эмэгтэй
- 73 настай эрэгтэй
- 77 настай эрэгтэй
- 67 настай эмэгтэй
- 89 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 444 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 55157 болов.
Одоогоор 6818 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- Хөнгөн- 4235
- Хүндэвтэр- 1911
- Хүнд- 532
- Маш хүнд -140 хүн байгаа юм.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.09-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.09-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, June 8, 2021