Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 9631 хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 962 нь Улаанбаатар хотод, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 67710 боллоо.
ОРОН НУТАГТ: Орхон 55, Булган 30, Увс 9, Хөвсгөл 9, Баян-Өлгий 4, Ховд 5, Говь-Алтай 16, Өвөрхангай 7, Архангай 19, Төв 22, Сүхбаатар 30, Дорнод 1, Баянхонгор 35 тохиолдол бүртгэгдлээ. Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 318 болж байна.
- 57 настай эрэгтэй
- 73 настай эрэгтэй
- 65 настай эрэгтэй
- 61 настай эрэгтэй
- 65 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 54713 болов.
Одоогоор 6423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- Хөнгөн-3892
- Хүндэвтэр- 1892
- Хүнд- 506
- Маш хүнд - 133 хүн байгаа юм.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.08-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.08-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 7, 2021