Испани “Sinopharm” зэрэг вакцинд хамрагдсан гадаадын жуулчдад хилээ нээв
Испани коронавируст цар тахлын хөл хорионоос үүдэн уналтад орсон аялал жуулчлалын салбараа сэргээх зорилгоор ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн ковидын эсрэг “Pfizer/BioNTech”, “Moderna”, “AstraZeneca”, “Johnson & Johnson” болон Хятадын “Sinopharm” вакцинд хамрагдсан гадаадын жуулчдад өнөөдрөөс эхлэн хилээ нээжээ.
Тус улсын эрүүл мэндийн сайд Каролина Дариасын мэдээлснээр, аялалд гарахаасаа дор хаяж 14 хоногийн өмнө ДЭМБ болон ЕМА (Европын эмийн агентлаг)-аас хүлээн зөвшөөрсөн дээрх дөрвөн төрлийн вакцины сүүлийн тунгаа хийлгэсэн аль ч орны иргэн тус улсад зорчих эрхтэй аж. Ингэхдээ, дархлаажуулалтад бүрэн хамрагдсаныг нотлох сертификаттай байх ёстой юм байна. Харин ЕМА-гаас хүлээн зөвшөөрөөгүй ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник V", "Эпиваккорона", "Ковивак" вакцинд хамрагдсан жуулчдыг Испани улс хүлээн авахгүй гэдгээ анхааруулжээ.