Ч.Наранбаатар: Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа буцааж өгсөн, маргааш ажлаа хүлээлгэж өгөх байх
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ажлаа өгөхөөс татгалзаж, МҮОХ-ныхоо тамга тэмдгийг авч зугтаасан талаар Ч.Наранбаатар зургадугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ.
Тэгвэл олимпын аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа буцааж өгчээ. Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатараас тодрууллаа.
-Н.Түвшинбаяр аваргатай тамгаа буцааж өгсөн үү?
-Мэдээлэл хийсэн өдрөөс хойш Н.Түвшинбаяртай хэд хэдэн удаа уулзсан. Авч явсан тамгаа буцааж авчирч өгсөн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 11:00 цагаас өгөхөөр төлөвлөсөн байгаа. Маргааш албан ёсоор ажлаа өгөх байх. Тамгаа өгснөөр олимпод оролцох манай тамирчдад асуудал үүсэхгүй.