Витамин нь химийн эмчилгээний хортой нөлөөнөөс эрүүл эсийг хамгаалдаг

Витамин нь химийн эмчилгээний хортой нөлөөнөөс эрүүл эсийг хамгаалдаг

Хавдрын эмчилгээ ба витамин

Дэлхийн 1-р дайны үед 2-хлорэтил (CLCH2CH2)S гэдэг бодисыг химийн зэвсэг болгон хэрэглэж байсан ба фашистын германууд уг бодисоор хоригдлуудыг хордуулж алдаг байжээ. Уг хийнд хордсон хүмүүс арьс, хоол боловсруулах зам нь түлэгдэж, мөгөөрсөн хоолой,уушигны салст нь гэмтэж  маш хүчтэй бөөлжүүлж, гүйлгэж амь насаа алддаг байжээ. Энэ бодисыг "горчицын хий" гэж нэрлэдэг байв. Дэлхийн 2-р дайны үед энэ бодисонд хордож нас барсан хүмүүст цусны эсүүд эрс багассан байсан тул цусны хавдрын үед хэрэглэж болох юм гэж үзэж лейкозтой хүмүүст анх туршсан ба үүнээс хойш олон янзын химийн бодисуудыг хорт хавдарт хэрэглэдэг болсон байна. Хавдрын эс эрүүл эсийг бодвол маш хурдан эсийн хуваагдалд орж үржих чадвартай байдаг. Химийн эмчилгээ нь эсийн хуваагдалд түргэн ордог эсүүдийн өсөлтийг зогсооход зориулагдсан байдаг. Химийн эмчилгээ нь түргэн үрждэг хавдрын эсийг хордуулж өсөлтийг нь зогсоохоос гадна эсийн хуваагдал түргэн явагддаг эрүүл эсүүд болох чөмөгний эс, ходоод гэдэсний салст бүрхэвчийн эс, арьсны эс, үсний булцрууны эсүүдийг гэмтээдэг. Чөмөгний эс гэмтэхэд улаан, цагаан эсүүд гэмтэж цус багадалт болохоос гадна дархлааны эсүүд гэмтэж өөр өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг байна.

Эрүүл эсийн бүрхүүл нь нимгэн, тунгалаг байдаг бол хавдрын эсийн бүрхүүл нь фибриний давхаргаар хучигдсан ба эрүүл эсийнхээс 15 дахин зузаан байдаг. Химийн эмчилгээний үед эрүүл эс гэмтэж WNT16B гэдэг уургийг үүсгэдэг ба үүнийг нь хавдрын эс ашиглаж гаднын нөлөөнөөс хамгаалж, эмчилгээнд тэсвэртэй болж эрүүл эсийг улам эрчимтэйгээр гэмтээдэг болохыг судлаачид баталсан байна. Химийн эмнүүдэд байдаг asparaginaza, cytokina (interferon, interleukina), 5-fluorouracyl, 6-merkaptopuryna, mitotan, tamoksyfen зэрэг бодисууд бамбай булчирхайн гормоны ялгаралтыг багасгаж бамбайн үйл ажиллагааг сулруулснаар эсэд энерги үүсэх нь багасч организмд бичил биетэн өсөж үржих таатай боломж бүрдүүлдэг.

Хавдрын эмчилгээний тухай 8 ном бичсэн dr.Ralph Moss хавдрын хими эмчилгээний тухай 1000-д судалгаа үзэхэд химийн эмчилгээ хавдрыг эмчилдэг гэдгийг баталсан ганц ч судалгаа байгаагүй гэж хэлсэн байдаг.

Канад улсад Mc Gill-н Их Сургуульд хийсэн судалгаагаар химийн туршилтын эмчилгээ хийдэг 118 эмчид "Та химийн эмчилгээ хийлгэх үү?" гэсэн асуулт тавихад 40 эмч хариулахаас татгалзаж, үлдсэн 78 эмчээс 58 нь хийлгэхгүй гэж хариулсан ба "Яагаад?" гэдэг асуултанд үр дүн муутай, хортой гэж хариулсан байна.

Химийн эмчилгээний дараа хавдраар өвчлөх магадлал 2 дахин, ясны хавдраар өвчлөх магадлал 6 дахин, лейкозоор өвчлөх магадлал 14 дахин ихэсдэг гэсэн судалгаа бий.

Netherlands Cancer Institute-д хийсэн судалгаанд 7200 хөхний хавдар болж туяа эмчилгээ хийлгэсэн хүүхнүүд хамрагдсан бөгөөд эмчилгээний дараа нөгөө хөхөнд нь хавдар үүсэх магадлал 3.5 дахин ихэсдэг гэж дүгнэсэн байна. Биологичид хими, шарлага эмчилгээг Эсийг гэмтээдэг, Хортой, Аюултай гэж үздэг нь нууц биш юм. Яагаад хими, шарлага эмчилгээ гаж нөлөө ихтэй байна гэвэл хавдраар өвчилсөн хүмүүсийн дархлааны тогтолцоо нь ажиллагаагүй болсон байдаг ба энэ эмчилгээний дараа улам хүчтэй дарангуйлагддаг байна. Ходоод, гэдэсний салстыг гэмтээж ходоодны хүчлийг ялгаруулахгүй болгож, гэдэсний ашигтай бактерийг устгаж, элэгний ажиллагааг улам сулруулж цөсний ялгаралтыг багасгаж, митохондрын тоог эрс багасгаж организмын өөрийгөө нөхөн төлжүүлэх үйл ажиллагааг улам дарангуйлдаг байна. Харамсалтай нь өнөөгийн анагаах ухаан үүнээс сэрийлэх эмчилгээ огт хийхгүй байгаа тул үхэл ихтэй өвчин болсныг хүн болгон мэдэж байгаа.

Kedar N. Prasad тэргүүтэй эрдэмтэд химийн эмчилгээний үед С-витамин хэрэглэсэн тухай 71 судалгаанд метаанализ хийж С-витамин химийн эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөггүй, харин ч сайнаар нөлөөлдөг болохыг баталсан байна. Тэдний дүгнэлтээр :

-Витамин нь химийн эмчилгээний хортой нөлөөнөөс эрүүл эсийг хамгаалдаг

-Хими, шарлага эмчилгээний үед антиоксидант хэрэглэхэд дээрхи эмчилгээнд садаа болдог гэж хавдрын эмч үздэг нь ямарч үндэслэлгүй зүйл байна.

-Антиоксидант бодисууд нь хавдрын өсөлтийг сааруулдаг ба хими, туяа эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж , гаж нөлөөг багасгадаг гэсэн байна.

Neil H .Riordan, Hudh D.Riordan нар 15 жилийн турш хавдартай өвчтөнүүдэд хими, туяа эмчилгээий хажуугаар С-витамин судсаар хийж олон өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгаж заримыг нь бүрмөсөн эмчилсэн байна.

Америкийн Centers of America гэдэг эмнэлэгт 3,5 жил хийсэн судалгаагаар хавдрын химийн эмчилгээг эмийн ургамалтай хослуулахад үр дүн нь 42% байжээ. Канад улсад өндгөвчний хорт хавдар 3С гэсэн оноштой 2 эмэгтэйд химийн эмчилгээний хажуугаар С-вит, А-вит, Е-вит, коензим Q10, мультивитамин, минералын бэлдмэл уулгаж 7 хоногт 2 удаа 60гр С-вит судсаар хийсэн байна. 6 курс химийн эмчилгээний дараа дотор нь муухайрах, алга, тавхай нь бадайрах, ядрах, цээж давчдах зэрэг зовиур гарсан боловч хордлогын 3-4 үедээ ороогүй байна. Энэ 2 эмэгтэйн бие нь сайжирсан ба 3,5 жилийн дараа хавдар нь дахиагүй байжээ. (dr.Abram Hoffer)

Гэдэсний ашигтай бактери дархлааны нэг хэсэг болдгийн хувьд хавдрын эсийг томруулахгүй, өсөлтийг нь хязгаарлаж байдаг. Хавдрын эсэд бактери, вирус, шимэгчид их байж үрэвсэл үүсгэж хавдар хүрээгээ тэлэх боломжийг бүрдүүлдэг ба гэдэсий ашигтай бактери энэ үрэвслийг нь хязгаарлаж байдаг. Гэдэсний бактериуд антиоксидант шинж чанартай бөгөөд дархлааны бүрэлдүүнд байдаг интерлеукин 4, 6 , 10 , 12-г идэвхжүүлж, хавдрын эсийн апоптоз болохыг нь түргэсгэж, хавдрын эс хими, туяа эмчилгээнээс өөрийгөө хамгаалах механизмыг нь сулруулдаг байна.

Dr. Victor Marcial эмч Порторика улсад хавдрын эмчээр ажилладаг ба хавдрын сүүлийн шатанд байгаа 40 өвчтөнд эмчилгээний хажуугаар С-витамин 40-75 гр-г судсаар 7 хоногт 2-3 удаа хийсэн ба антиоксидант бодисууд уулгаж, хоолны дэглэм зааж өгсөн байна. Өвчтөнүүдийн 75%-д нь хавдар 50% багассан байжээ.

Хими, туяа эмчилгээний үед чөмөг болон цусны эсүүд их гэмтдэг ба бүр их гэмтэж цус багадвал хими эмчилгээг зогсоохоос өөр аргагүй болдог.

1966 онд dr. Mirko Beljanski нэгэн гайхалтай нээлт хийсэн ба хавдрын өвчтэй хүмүүст хими эмчилгээ хийхэд цусны цагаан эсийн тоог цөөрүүлэхгүй байлгадаг арга олсон байна. Е-coli бактериас нуклеиний хүчлийн хэсэг молекул авч бэлдмэлээ хийсэн ба энэ нь ДНК-г идэвхжүүлж лейкоцит, тромбоцитыг бага болгохгүй байлгаж чаддаг байна.

Биохимич, профессор Mirko Beljanski энэ нээлт хийсний дараа түүнийг Францын засгийн газар баривчилж хамаг судалгааны материалыг нь хураан авч устгасан ба гадаад паспортыг нь хурааж хаашаа ч явж болохгүй гэж гэрийн хорионд байлгасан ба энэ их дарамтыг тэсэж чадахгүй хавдраар өвчилж 2 жилийн дараа нас барсан байна. Харин профессор баригдахаасаа өмнө АНУ-д амьдардаг охиндоо судалгаагаа явуулсан байсан бөгөөд үүний ачаар энэ бэлдмэл өнөөдөр олон нийтийн хүртээл болсон байна.

E coli K12 гэдэг бактериас бэлдмэлээ бэлдсэн ба энэ нь хими, туяа эмчилгээний үед эрүүл эсийг хамгаалж, хавдрын эсийг үхүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Уг бэлдмэл RealBuild нэртэй гарсан ба 60-80мг-г хэрэглэсэн өвчтөнүүд хими эмчилгээний үед цус багадалт болдоггүй байна. Хавдрын хими, туяа эмчилгээг витамин, минерал, ашигтай бактери болон эмийн ургамалтай хослуулбал дээрхи эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөхгүй харин ч үр дүнг нь сайжруулж, өвчтөний биеийн байдалд сайнаар нөлөөлдөг гэдгийг эдгээр жишээнүүд харуулж байна.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ

2021-6-6

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419