Д.Энхбат: Би хөдөө коронавирус тараасан биш, харин уулзалт хийж байгаад авсан...
"Зөв ХҮН электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусний халдвар авсан бөгөөд Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй билээ.
Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэж буй өрөөнийхөө тагтан дээрээс мэдээлэл хийв.
Энэ үеэрээ тэрээр: "Өнөөдөр бол 21-р зуун.
Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээндээ цахимаар оролцох боломжтой. Олон улсад улс төрийн үйл ажиллагаанд цахим технологийг аль хэдийн ашиглаж эхэлсэн.
Сонгуулийн сурталчилгаа эхлэх үеэр, гурван нэр дэвшигчээс PCR шинжилгээ авсан бөгөөд миний хариу сөрөг гарсан тул орон нутаг руу сурталчилгаа хийхээр явахыг зөршөөрсөн.
Тэгэхээр, би орон нутагт халдвар тараасан биш, харин хөдөө явж байхдаа халдвар авсан байх.Би хотоос 26 км-ийн зайтай газар амьдардаг. 5-р сарын 8-наас хатуу хөл хорио дуусмагц 1-р тунгаа хийлгэсэн. Уг нь манай компани 3-р сарын 15-нд нийтээрээ "Спутник-5" вакцин Интермэд эмнэлгээс захиалсан ч ирээгүй. Тиймээс "Синофарм"-ын вакцин хийлгэсэн бөгөөд дараагийн тунг 5-р сарын 30-нд хийлгэх байсан. Эмч нар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн, өндөр ачаалалтай үед вакцин тариулах нь буруу гэж хэлсэн." гэв.
Эх сурвалж: Сонин.мн