Алс Дорнод, Арктик нь аялал жуулчлалын сувд болно гэв
Таван жилийн дараа Алс Дорнод, Арктик нь аялал жуулчлалын сувд болно хэмээн ОХУ-ын Дорнын хөгжлийн яамны сайд Алексей Чекунков Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга-2021 үеэр хэллээ.
“Таван жилийн дараа Алс Дорнод, Арктикийн аялал жуулчлалын дүр төрх танигдахгүй болно. Эхлээд Оросын, дараа нь олон улсын аялал жуулчлалын сувд болно” гэж тэрээр тодотгосон байна.
“Хөрөнгө оруулагчид, тэдний хүсэл зорилго, бодит байдал улам нэмэгдэж байгаа. “Роза Хутор” –ыг барьсан баг Мурманск мужийн хойд Курилд илүү авсаархан, сонирхолтой төслүүд барьж байгаа. Арктикийн аялал жуулчлал хөгжиж байна....Эрэлт байгаа, барилгууд баригдана” гэж тэрээр онцлон хэллээ. Мөн тэрээр Русский арал дээрх “Приморская Ривьера” томоохон төслийн талаар ярьлаа.
“Сар хүрэхгүй хугацааны өмнө бид ВЭБ групп болон Крокус грудд нарын 73 тэрбум рублийн өртөгтэй Русский арал дээр Примосркая Ривьера нэртэй томоохон сонирхолтой төслийн танилцуулгад оролцлоо. Энэ нь Русский арал дээр маш үзэсгэлэнтэй аялал жуулчлалын соронз болно”. “Хөгжлийн тэргүүлэх бүс Владивостокийн чөлөөт боомтод аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй 200 гаруй төсөл манайд бий. Хөгжлийг тэргүүлэх 3 бүс нь аялал жуулчлал руу чиглэсэн” гэж тэрээр нэмж хэллээ.
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга 2021 оны 6 дугаар сарын 2-5 хооронд зохион байгуулагдаж байгаа. Чуулганы хэвлэлийн түншлэлээр ОУМА “Россия сегодня” ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин