ЭМЯ: 7500 хүнд шинжилгээ хийхэд 1288 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 7500 хүнд шинжилгээ хийхэд 1288 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1027 нь Улаанбаатар хотод, орон нутагт 285, эмнэлгээс шалтгаалах халдвар 3 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 65266 боллоо.
Мөн 4 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 311 болж байна.
- 62 настай эрэгтэй
- 37 настай эрэгтэй
- найман настай охин тавдугаар сарын 01-нд онош нь батлагдсан.
- 62 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 53780 болов.
Одоогоор 5802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- Хөнгөн-3430
- Хүндэвтэр-1765
- Хүнд-475
- Маш хүнд - 132 хүн байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин