12-15 насныханыг вакцинжуулахад Pfizer вакцин аюулгүй бөгөөд 16-25 насныханд халдварын эсрэг өндөр үр дүнтэй байна
Хүүхдүүд ихэнхдээ коронвируст халдвар авсан ч хөнгөн өвчилж байгаа ч зарим хэсэгт нь тавилан муу байгаа үр дүн үзүүлж байна. Ялангуяа суурь өвчтэй хүүхдүүдэд хүндээр тусах нөлөөлөл байгаа бол эрүүл хүүхдүүд ч хүртэл хүндрэх магадлалтай байна. Мөн хүүхдээс халдвар тархах магадлал их байгаа тухай албаны хүмүүс их ярьж анхааруулж байх шиг байна.
Энэ удаад Pfizer вакцин нь 12-оос дээш насны хүүхдэд үр дүнтэй байгаа тухай судалгааны үр дүн нийтлэгдэж. Хариу урвал нь 1-2 хоног орчим хөнгөн зэргийн байгаа бөгөөд ацетаминофенээр арга хэмжээ авах бүрэн боломжтой ажээ. 2 дахь тунгийн тарилга хийснээс хойш 2 долоо хоногийн дараа хүүхдүүдэд бүрэн дархлаа тогтож байгаа гэж үзэж байгаа юм байна (Зураг).
COVID-19 вакциныг бусад вакцины хамт хийж болох юм байна. Мөн төрсний дараах 6 сартай хүүхдүүдэд үр дүнгийн судалгаа хийгдэж байгаа тухай мэдээлэл байна.
Эх сурвалж: JAMA Pediatr. June 4, 2021.(doi.org/10.1001/jamapediatrics.2021.1974)
12-15 НАСНЫХАНД PFIZER ВАКЦИН ҮР ДҮНТЭЙ БАЙНА ГЭНЭ
Саяхан болтол COVID-19 эсрэг вакцинууд 16-аас доош насны хүүхэд залуучуудад хэрэглэх заалтгүй байсан. Эдгээр насныханыг халдвараас хамгаалх, сүргийн дархлааг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор вакцины үр нөлөө, аюулгүй байдлын судалгаа 12-15 насныханд хийгдсэн байна.
Эх сурвалж: New Engl J Med. May 27, 2021(doi.org/10.1056/NEJMoa2107456)
Судалгаанд оролцогчдыг 1:1 харьцаатайгаар санамсаргүй байдлаар хуваарилж, Pfizer вакцин 30 μg эсвэл плацебо эмийг 21 хоногийн интервалтайгаар 2 удаа тарьсан байна. Судалгааны гол зорилго нь 12-15 насныханы дархлааны хариу урвал 16-25 насныхантай харьцуулахад ач холбогдол багатай биш болохыг харуулах явдал. 12-15 насны 1131 хүүхдэд вакцин, 1129 хүүхдэд нь плацебо тарилга хийлгэсэн байна.
Аюулгүй байдлын хувьд ихэвчлэн түр зуурын хөнгөнөөс дунд зэргийн хариу урвал (тарилгын талбайн өвдөлт (79-86%), ядрах (60-66%), толгой өвдөх (55-65%))-ын нөлөө үзүүлсэн бол харин нийтэд нь авч үзвэл ноцтой сөрөг гаж нөлөө бага байсан байна.
Хоёр дахь тарилгын 50% саармагжуулах титрийн 16-25 нас болон 12-15 насны геометрийн дундаж харьцаа нь 1.76 (95% итгэх интервал, 1.47 - 2.10) бөгөөд ач холбогдол буураагүй байх шалгуурыг хангаж, 12-15 насанд илүү их үр нөлөөтэй байгаа үр дүн гарч. Мөн 2 дахь тунг хийснээс хойш 7 хоног ба түүнээс дээш хугацаа өнгөрөхөд вакцины бүлэгт халдар авсан тохиолдол гараагүй бол плацебо бүлэгт халдвар авсан 16 тохиолдол гарч, вакцины үр нөлөө 100% (95% итгэх интервал, 75.3-100) байсан байна.
Үүнээс үндэслэн 12-15 насныханыг вакцинжуулахад Pfizer вакцины аюулгүй байдал сайн байгаа бөгөөд 16-25 насныханаас илүү хүчтэй дархлааны хариу урвал үзүүлж, халдварын эсрэг өндөр үр дүнтэй байгааг харуулжээ.
Ойдовын Батгэрэл Ph.D