Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10700 хүнд шинжилгээ хийхэд 1393 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1092 нь Улаанбаатар хотод, орон нутагт 299, зөөвөрлөгдсөн 2 байна. Зөвөөрлөгдсөн тохиолдлыг авч үзвэл, Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирсэн хоёр иргэнээс ковтд илэрсэн. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 63978 боллоо.
Мөн 6 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 307 болж байна.
- 69 настай эрэгтэй
- 59 настай эмэгтэй
- 68 настай эмэгтэй
- 74 настай эрэгтэй
- 62 настай эрэгтэй
- 92 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 783 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 53595 болов.
Одоогоор хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн- 2995
- Хүндэвтэр- 1694
- Хүнд-504
- Маш хүнд - 122 хүн байгаа юм.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.05-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.05-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, June 4, 2021