Буяныг хураан, түйтгэрийг арилгах “Долоон гишүүнт” сэтгэлээ ариусгах ёс
1. Мөргөх.
Арван зүгийн гурван цагийн бурхан бодьсад, багш дээдэст бие хэл сэтгэлээр мөргөн залбирах
2. Тахил өргөх.
Зул, арц хүж тэргүүтэн ариун үнэртэн, яруу эгшиг, сэтгэлд зохистой ариун сайхан гэрэл тэргүүтэн сэтгэлээр хувиргасан алив сайн бүхнийг өргөх
3. Хилэнц уналыг наминчлах.
Нүглийн сэтгэлд суурилж, бие хэл сэтгэлээр өөрийн үйлдсэн болон бусдын алдас уналд даган баяссан гэм нүгэл бүхнийг наманчилах
4. Даган баясах. Хамаг бурхан бодьсад, тэнгэр хүмүүний алив сайн үйл бүхэнд нь баясан даган баясах
5. Дээдийн номын хүрдийг эргүүлэхийг айлтган дуртгах, ном эрдмийг зааж, сайн зам мөрт хөтлөхийг сануулан дуртгах
6. Соёрхол талбих. Хамаг амьтны тусын тулд бурхан бодьсад, багш дээдэс олон нийтийн тусын тулд дахин дахин залрахыг айлтгах
7. Өөрийн үйлдсэн аливаа буяныг зориулга ерөөл уншин, олон амьтны тусын тулд бодийн дээд хутгийг олж гэгээрэхийн угт зориулан залбирах учиртай.
Амьтан бүхэн ариун үйлээр
Аугаа бурхадын тааллыг баясгаж,
Аюулт мунхагийн нойрноос сэрсэн
Ашдын цэнгэлд умбах болтугай.
Ариун сэтгэлт бурханы хөвгүүд
Амьтны тусыг сэтгэлчлэн бүтээг
Аврал болсон гэгээн бурхад
Амгалан жаргаланг бусдад түгээг.
Хэдий чинээ хураасан буянаар би
Хэзээд шажин амьтанд тусыг бүтээж
Хиргүй ариун богд Зонховын шашны
Хамаг шимийг бусдад түгээх болтугай.
Эх сурвалж: Буддын соёлын Махагала нийгэмлэг