Өвөр Монголд монгол бичиг хэрэглэхийг хориглосонтой холбоотойгоор Монгол Улс үндэсний бичгийн хэрэглээгээ ихэсгэхээр хичээж байна
Өвөр Монголд монгол бичиг хэрэглэхийг хориглосонтой холбоотойгоор Монгол Улс үндэсний бичгийн хичээл, хэрэглээгээ ихэсгэхээр хичээж байна. Монгол Улсын засгийн газар бүрэн дунд сургуулийн монгол бичгийн хичээлийн цагийг ихэсгэх, 2025 он гэхэд албан бичгээ монгол бичгээр хөтөлдөг болох тухайгаа зарлажээ.
Өвөр Монголчуудыг үндэсний хэл бичгээр нь нухчин дарж байгаатай холбоотойгоор маш олон Монголчууд Монгол бичгийг сурж эхэлсэн бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч хүртэл үндэсний хэл, бичиг соёл, түүх, үнэт зүйлсээ бэхжүүлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, хүүхэд залуус, иргэдээ үндэсний бичгээ сурахыг уриалах үүднээс 2020.12.08-наас эхлэн олон нийтийн телевизээр монгол бичгийн хичээл зааж эхэлсэн байна.
Эх сурвалж: A24 News Agency