Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 9045 хүнд шинжилгээ хийхэд 1024 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 883 нь Улаанбаатар хотод, 140 орон нутагт, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 61396 боллоо.
Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 288 болж байна.
- 78 настай эрэгтэй тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан
- 80 настай эрэгтэй тавдугаар сарын 23-нд онош нь батлагдан ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 535 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 51983 болов.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.03-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.03-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, June 2, 2021