Доорх 4 шалтгаантай хүнд цагаан гааг хатуу хориглодог
Цагаан гааг хүчтэй, анагаах увидастай бүтээгдэхүүн гэдгээр нь хэн хүнгүй сайн мэднэ. Түүнийг олон ч төрлийн өвчнийг эдгээхэд түгээмэл ашигладаг.
Дархлаа дэмжих, өтгөн хаталтанд, цусан дахь сахарын хэмжээ өндөр болон цусан дахь холестрины түвшин өндөр үед, бие махбодиос хортой бодисыг гадагшлуулахад, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэдэг. Тэгвэл цагааг гааг зарим тохиолдолд хориглодог шалтгаан байна.
Харин цагаан гаа нь хэнд хориотой байдаг бол?
1.Жирэмсэн эхчүүд
Жирэмсэн эхчүүд жирэмсний бүхий л хугацаанд огт цагаан гаа хэрэглэхгүй байх нь чухал. Учир нь энэ үедээ цагаа гаа хэрэглэвэл дутуу төрөх буюу хугацаанаасаа өмнө төрөх аюултай.
2.Дасгалаар “зузаарч” байгаа хүмүүс
Цагаа гаа нь эсрэгээрээ жин хасах үйлчилгээтэй, мөн хоолны дуршил бууруулдаг. Тиймээс цагаан гааны тухай ор тас мартах хэрэгтэй.
3.Гемофиль буюу генетикийн цус алдалтын өвчинтэй хүн
Энэ төрлийн өвчтэй хүнд цагаа гаа хэрэглэхийг хатуу хориглодог. Өөрөөр хэлбэл энэ төрлийн өвчтэй хүмүүс цус нь бүлэгнэх чадваргүй, амархан цус алдах эрсдэлтэй байдаг.
4.Чихрийн шижний эм хэрэглэдэг хүмүүс
Цагаа гааг чихрийн шижин өвчний бусад эм бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхийг хориглодог. Шалтгаан нь цагаа гаа нь өөрөө чихрийн шижин өвчний үед эм болгон хэрэглэгддэг тул та аль нэгийг нь сонгох шаардлагатай юм.
Түүнчлэн перец буюу халуун ногоо нь ч мөн адил цагаан гаатай ижил үйлчилгээтэй гэж хүнсний мэргэжилтнүүд үздэг. Иймээс өөр хувилбар юу байна түүнийг бодолцож нэг үзээрэй. Хэрэв та хурц хоол хүнсэнд дуртай бол улаан перец яагаад хэрэглэж болохгүй гэж. Харин халуун ногоогүй, хурц биш хоолонд дуртай бол чихэрлэг перец хамгийн зөв сонголт болдог. Ингэж хоолондоо перец нэмж хэрэглэснээр таны бие махбод хортой бодис, шавхдаснаасаа хурдан ангижирч чаддаг аж.
Эх сурвалж: www.fithacker.ru