Өлөн элгэн дээрээ их хэмжээний ус уух нь зөв үү?
ӨГЛӨӨ ӨЛӨН ДЭЭРЭЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ УС УУХ НЬ ЗӨВ ҮҮ?
Буруу. Яагаад гэхээр ходоодны галын илчийг маш ихээр дардаг. Хүмүүст нэг түгээмэл ойлголт бий. Өлөн дээрээ 1-2 аяга хүйтэн ус уувал өтгөн сайн гараад гэдэс цэвэрлэнэ гэж. Галын илчээ даран байж өтгөнөө гаргах хэрэггүй. Яагаад гэхээр, хүний өөрийнх нь бие зөвхөн өтгөнөөр хязгаарлагдахгүйгээр биеэс хэрэггүй бодисоо гадагшлуулдаг л системтэй шүү дээ.
Түүнийг заавал хүчээр гаргах гээд галын илчийг алдагдуулах нь буруу. Гол нь л улирал, цагтаа тааруулж зөв зохистой хооллох ёстой.
Хаврын улиралд бадган ихэсдэг учраас өглөө өлөн дээрээ бага зэрэг жамц давстай халуун бүлээн ус уувал ходоодны галын илчийг сэргээж өгдөг. Энэ нь бараг эм шиг үйлчилнэ.
Хоолны шингээлт муудсан үед 7-10 хоногийн турш өглөөдөө ингэж уугаарай. Бас хоорондоо үл зохицох идээ унд идсэн тохиолдолд “Жамц-4” танг буцалгаад уучихвал ходоодны шингээлтийг сайжруулна. Эс шингэх өвчин үүсэхгүй.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Л.ЭНХ-АМГАЛАН