Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр хуралдсан. Ээлжит бус Их Эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарч байна. Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулж байна. Үүнд:
1. Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Сонгуульт ажилтай тул,
- Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24 хувь тул,
- Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18 хувь тул,
- Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,
- Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр,
2. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
- Улсын аварга Ч.Санжаадамба,
- Улсын гарьд Б.Гантогтох,
- Улсын начин Д.Жанчивдорж,
- Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням,
- Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу,
Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болно. Ээлжит Тэргүүлэгчдийн хурал 2021 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 18 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэргүүлэгчид цахимаар хуралд оролцох боломжтой.