Охид бүсгүйчүүд хэр их дэлгэцтэй нөхөрлөнө төдий хэрээр ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг султгах ажил хийж буй
Бидний бие дэх энергийн эх үүсвэр нь эсэн дэх Митохондри юм. Нэг ёсны бяцхан цахилгаан станц гэмээр. Сонирхолтой нь митохондри нь зөвхөн эхийн талаас удамшин үлддэг гэнэ.
Харин эдгээр бяцхан эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд муу нөлөө үзүүлдэг зүйлсийн хамгийн эхэнд дэлгэцийн хиймэл цэнхэр гэрэл байх аж.
Охид бүсгүйчүүд хэр их дэлгэцтэй нөхөрлөнө төдий хэрээр ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг султгах ажил хийж буйтай утга адил аж. Тэгэхээр хамгаалах шил зүүх гэх мэт тэрхүү хиймэл цэнхэр гэрлийг аль болох багасгахыг хичээх хэрэгтэй байх нь.
Митохондрийн үйл ажиллагаа хэр сайн байна бид төдий чинээ эрүүл, эрч хүчтэй, урт наслах боломжтой байдаг байна. Зарим хүчтэй хорт бодис хүний биед үйлчлэхдээ шууд л митохондрийн үйл ажиллагааг зогсоодог байна.
Өөрөөр хэлбэл шууд л тог таслахтай адил үйлчилдэг учраас маш хурдан амь насанд хүрдэг байна.
Бас нэг хортой зүйл бол тамхи татах. Бас л нөгөөх эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг саармагжуулж удаашруулах нөлөө өгдөг аж.
Тэгэхээр ирээдүйн эхчүүдийн эрүүл мэндэд анхаарах нь улс үндэстний оршин тогтнох, үргэлжлэх гол түлхүүр асуудал байдаг ажээ.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах