Тархвар судлаач Э.Тэмүүлэн: Маск зүүсэн ч олноороо нэг дор цугларч байгаа нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна

2021-06-02, 09:56 COVID-19 488 0
Тархвар судлаач Э.Тэмүүлэн: Маск зүүсэн ч олноороо нэг дор цугларч байгаа нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Тавдугаар сарын 8наас хатуу хөл хориог үе шаттай бууруулж, томоохон худалдааны төв, захууд үүд хаалгаа нээчихлээ. Хөл хориог сулруулсан өдрөөс хойших халдварын тархалт ямар байна вэ?

-Хөл хорио сулруулснаас хойш 2-3 долоо хоногийн дараа үр дүн нь харагддаг. Бид тавдугаар сарын 8-наас хойш хөл хориогоо сулруулаад гурван долоо хоног болж байна. Хөл хорио тогтоосон 27 хоногийн үр дүнд нийгэмд идэвхтэй тархаж байсан халдварыг бууруулах, мөн халдвартай хүмүүсийг цааш нь халдвар тараахаас сэргийлсэн. Тодорхой хэмжээнд эрчимт эмчилгээний ороо дүүргэчихгүйхэн шиг, ачааллыг нь бууруулж чадсан. Өмнө ч бид хэлж байсан, хоёр ч нууц үеийн хугацаа өнгөрөхөөр хэмжээний хөл хорио тогтоосноор тархалтыг зогсоож чадахгүй юм гэхэд халдварын тархалтыг тодорхой хэмжээнд бууруулаад тэр хооронд вакцинаа хийж эмнэлгийн ачааллаа бууруулах зорилготой гэж. Түүнийгээ биелүүлсэн гэж харж байна.

Харин эргээд халдварын тохиолдол ихэсдэг зүй тогтол байдаг. Хэдий хөл хорио тогтоосон ч нийгэмд халдварын гинжин хэлхээ хэвээрээ байгаа. Халдварын гинжин хэлхээг тасалж чадаагүй учраас тэр нь буцаад ихсэх хандлага ажиглагдаж байна. Дараагийн давлагаа хэр их хүнийг хамрах вэ гэдэг нь олон хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх. Хоёрдугаарт, Засгийн газраас хөл хорионы дэглэмээ шат дараатай аажмаар бууруулж байж бид дараачийн давлагааг амжилттай давж чадна. Нөгөөтэйгүүр вакцинжуулалтаас шууд хамааралтай.

-Дандаа ойрын хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа гэсэнМассын дундахь шинжилгээ авахгүй байсанхэвээрээ юү?

-Ер нь бол хэвээрээ. Уг нь бидний барих ёстой зарчим бол массын дунд өргөн хүрээгээр шинжилгээ өгөхийг нь хангах ёстой л доо. Хэтэрхий хоёр туйл руугаа хэлбэлзээд байх шиг байна. Эхэндээ маш их хөрөнгө, хүч, оношлуур гаргаад олон хүнээс шинжилгээ авчихсан. Одоо болохоор аль аль талдаа хомдсол үүсээд, шинжилгээний хүртээмж бага болчихоод байна. Үнэхээр сэжигтэй зүйл илэрч байгаа хүмүүсийг чөлөөтэй шинжилгээ өгөх шаардлагаар хангах хэрэгтэй. Хурдан хугацаанд шинжилгээгээ өгөөд, өөрсдийгөө тусгаарлаад байвал нийгэмд их халдвар тархахгүй байх нөхцөл бүрдэнэ.

-Өнгөрсөн 24 цагт дөрвөн хүн нас барлаа гэж байнаУрьд нь та хэлж байсаннас баралтын тоо нэг долоо хоногоор хожигдож явдаг гэжТэгэхээр нас баралтын тоо буурах төлөв байна уу?

-Тийм. Олон улсын жишгүүдийг харахад 2-3 долоо хоногийн дараа нас баралтын тоо тодорхой бодитой буурдаг. Монгол Улсын хувьд тухайн иргэнээс шинж тэмдэг илрээд, бүрэн оношлогдоод, эмчилгээ аваад өвчин хүндрэх хүртэл 7-10 хоногийн хугацаа зарцуулагдаад байгаа юм. Тийм учраас нас баралтын тоо хоцрогддог гэж ярьж байсан. Одоо нас баралтын тоо буурч байна.

-Вакцинжуулалт нэлээд хурдтай байнаЭнэ эрчээрээ яваад байвал Монгол Улсын иргэд ойролцоогоор хэдийд маскаа тайлах боломжтой бол?

-Одоогийн байдлаар Монгол Улсын насанд хүрэгчдийн 55 гаруй хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна. 23 хувь нь бүрэн тунгаа авсан байна. Тэгэхээр бүрэн тундаа хамрагдаагүй үлдсэн 77 хувь нь халдвар авах эрсдэлтэй хэвээрээ л байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувь нь вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна” гэж ярьж байгаа. Энэ 90 хувьд зөвхөн насанд хүрсэн хүмүүс л хамаарч байгаа. Мөн 37 хувь нь бүрэн тунгаа хийлгэсэн. Гэтэл үлдсэн вакцинжуулагдаагүй хүүхдүүд мөн л халдвар авах, цааш нь тараах эрсдэлтэй хэвээр байгаа. Тэрийг ард иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Тийм учраас бид тайвшрах болоогүй, маскаа авах болоогүй байна.

-Коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн дунд таван хүн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байсанЯагаад нас барав?

-Вакцины жинхэнэ үр нөлөө, туршилтын үр нөлөө гэж хоёр янз байдаг. Туршилтын үр нөлөө гэдгийг вакцин үйлдвэрлэгч газрууд зохион байгуулдаг бөгөөд үр нөлөө нь янз бүрийн хувиар гарч байна. Гэхдээ энэ хувиудыг шууд харьцуулахад их учир дутагдалтай. Яагаад гэхээр вакцины туршилтууд цар тахлын ондоо үеүдэд явагдсан, мөн хүн амын хувьд ч ондоо. Тэгэхээр ямар ч вакцин хийлгэсэн халдвараас 100 хувь сэргийлж чадахгүй, өвчилсөн хүмүүс, өвчлөл нь хүндрээд нас барах тохиолдлууд ч гарна. Ямар вакцин хийлгэснээсээ үл хамаараад дэлхийн улс орнуудад ч тийм тохиолдол гарсан. Хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндээ бодож нийт хүн амын нас баралт хүндрэлийн тоог бууруулж байгаа хэрэг.

-Түүнээс гадна “Вакциндаа хамрагдсан иргэдийн групп” дээр “Синофарм” үйлдвэрийн вакциныг хийлгүүлснээс хойш сарын тэмдэг нь ирэхээ больсонта нарынх тэгж байна уу” гэх мэт асуулга явж байх юмЭнэ ямар учиртай юм болта бүхэн энэ талаар судалж үзсэн үү?

-Тухайн группт нь байдаггүй болохоор олж хараагүй байна. Ямар нэгэн вакцины дараа гаж нөлөө, сөрөг хариу урвал өрнөж болно.

Тэрийг нь гаж нөлөө байна уу, дархлаажуулалтын дараах хүндрэл байна уу гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба тэмдэглэж судалж байгаа. Цахимаар явж байгаа тэр тохиолдлууд нь хэр үнэн бодитой юм, ямар нэгэн байгууллага, хувь хүний явуулга байна уу, шинжлэх ухааны нотолгоо байна уу гэх зэргийг шалгах хэрэгтэй. Хэрэв тийм хүмүүс байгаа бол ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд хандаарай гэж хэлэх байна. Энэ талаар судалж байж хариу дүгнэлт гаргах боломжтой.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлчихлээҮүнтэй холбоотой иргэд гадаа талбайд олноороо цугларч харагдах юмХэдий маскаа зүүсэн ч ингэж нэг дор олноороо цугларах нь эрсдэлийг дагуулж байна уу?

-Яг тийм. Хамгийн тодорхой болчихсон зүйл бол коронавирус ямар нэгэн зүйлийн гадаргуугаар халдахаас илүү агаараар халдах юм байна гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна. Хэдийгээр гадаа агаарт маскаа зүүгээд цуглаж байгаа нь дотор гэрт цугласнаас эрсдэл багатай ч ингэж олноороо зайгаа барихгүй байгаа үед халдвар авах эрсдэл ихэснэ. Нэг үгээр хэлбэл, маск зүүсэн хэдий ч олон хүнийг нэг дор цуглуулах нь коронавирус авах эрсдэлийг нэмэгдүүлж байна л гэсэн үг. Хэрэв үнэхээр уулзалт цуглаан хийх шаардлагатай бол дотор биш гадаа, нэг дор олон хүн цуглуулахгүйгээр зайг нь бариулаад халдвар хамгааллын дэглэм бариулах шаардлагатай байна л даа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419