ЭМЯ: 8618 хүнд шинжилгээ хийхэд 790 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 8618 хүнд шинжилгээ хийхэд 790 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 681 нь Улаанбаатар хотод, орон нутагт 109 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 59229 боллоо.
Мөн долоон иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 283 болж байна.
- 75 настай эмэгтэй тавдугаар сарын 03-нд онош нь батлагдсан
- 68 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан
- 44 настай эрэгтэй тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан
- 44 настай эрэгтэй тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан
- 83 настай эмэгтэй тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан
- 59 настай эрэгтэй тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан
- 85 настай эмэгтэй тавдугаар сарын 30-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 327 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 50763 болов.
Биеийн байдал хүнд 448 , маш хүнд 116 хүн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.01-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.01-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 31, 2021