Тархинд муугаар нөлөөлдөг 10 зүйл
1. Өглөөд юм идэхгүй байх
Өглөөд хоосон явдаг хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ харьцангүй бага байдгаас тархины нь үйл ажиллагаа удаашралтай байдаг аж.
2. Хоолоо хэтрүүлэх
Хоолыг байнга хэтрүүлснээс судсан дахь, тэр дундаа тархины судсан дахь холестерины хэмжээ эрс нэмэгддэг.
3. Тамхи татах
Никотин тархинд муу гэдгийг хүн бүр сайн мэднэ. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд тамхи татах нь Алцгеймерийн өвчин үүсгэдэг хүчин зүйлүүдийн нэг байх магадлалтай байна.
4. Сахар хэтрүүлэн хэрэглэх
Хүн сахарыг хэдий чинээ их хэрэглэнэ бие организмд нь шим тэжээлтэй эрдэс бодис, амин дэм төдий чинээ бага байна гэсэн үг.
5. Агаарын бохирдол
Агаарын бохирдлыг бид яаж ч чадахгүй ч хүчилтөрөгч дутагдсанаас тархины үйл ажиллагаа удааширдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Хүчилтөрөгчийн дутагдлыг бага ч атугай нөхөхийн тулд цэвэр агаарт аль болох ойр ойрхон гарч байхыг зөвлөе.
6. Нойрны дутагдал
Байнга нойр дутуу явах нь тархины эд эсийг ихээхэн гэмтээдэг аж.
7. Хар тамхи, согтууруулах ундаа
Хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэх нь тархины үйл ажиллагааг сэргэхээргүйгээр гэмтээх аюултай.
8. Өвдсөн үедээ ажиллах
Хүн өвдсөн үедээ оюунаа ачааллах нь тархинд төдийлөн сайн биш гэнэ. Учир нь, тухайн хүний бие организм өвчинтэйгээ тэмцэхэд хамаг дотоод нөөцөө “дайчилдаг” бөгөөд энэ үед тархинд хангалттай хүчил төрөгч очдоггүй. Өвдсөн байхад толгой муу ажилладаг нь ийм учиртай байдаг байх нь.
9. Тархиа хөгжүүлэхгүй байх
Тархийг байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Зурагтаар хэрэгтэй хэрэггүй шоу, савангийн дуурь үзэж суухын оронд ном уншиж, үгийн сүлжээ тааж эсвэл шатар даам тоглож байгаарай.
10. Үг дуу цөөтэй байх
Юм ярих нь тархины үйл ажиллагааг сэргээж, өдөөж өгдөг. Хүмүүс юм ярьж байхдаа янз бүрийн тоо баримт тогтоож, шинэ үг хэллэг сурч улмаар тархиа дасгалжуулж байдаг.
Эх сурвалж: Счастливая женщина
Орчуулсан Өлзийбатын Уянга