Улаанбаатар хотын хувьд 948,808 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн бол 723,582 хүн хоёрдугаар тунг аваад байгаа юм. Харин орон нутагт 36,607 вакцинд хамрагдсаны дийлэнх нь хоёрдугаар тунг хийлгэсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тун хийлгэсэн хүний тоо 1,854,643 болоод байна. Энэ нь нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.9 хувийг эзэлж байна. Үүнээс 1,229,228 хүн буюу 59.5 хувь нь бүрэн тунг хийлгэжээ.
Монгол Улс долдугаар сарын 1-н гэхэд 18-аас дээш насны 2,067,292 хүн дархаажуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 200,000 орчим иргэн коронавирусийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй байна. гэсэн үг хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар онцлон хэллээ.