Иргэдийн замбараагүй хаяж буй хог хаягдал гэр хороолол, тэр дундаа уул овоо хогийн цэгийг ихээр бохирдуулж түүгээр нь амьтад хооллож байна. Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, хөрс их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон байдаг. Мөн хог ихээр үүссэн газарт цэцэг навч, зүлэг ургахаа больж үхэжсэн байгаа нь Улаанбаатарт хөрсний бохир ихээр үүссэнийг илтгэж байна.
Иргэд хөрсний бохирдол юунаас үүсээд байгаа мэдэж байгаа ч, хогоо хаясаар байгаа юм. Хогийн цэг дээрх асар том хогон уул овооноос болж тэр хавийн газар нутгийн хөрс нь дахин сэргэхээргүй болжээ. Цаашид авах арга хэмжээний тухайд хөрсний бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах хэрэгтэй байгаагаас гадна бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: A24 news agency