PCR-ийн цэгийг нэмэгдүүлж, жирэмсэн эхчүүдийг дархлаажуулж эхэллээ
Өнөөдөр/2021.05.30/ Улаанбаатар хотод явуулын хоёр, суурин 56 цэгт 117 багийн 697 эмч, ажилтан ажиллаж, 8932 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөжээ. Хөхүүл хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүд, байнгын асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй иргэдэд Pfizer вакциныг хийж эхэлж байна. Харин PCR шинжилгээний цэгийг нэмэгдүүлж, дөрвөн цэг ажиллуулахаар болжээ.
Цагийн хуваарь:
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг
Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана.
Эх сурвалж: www.polit.mn