Бусдад мөнгөө залилуулсан эр амиа хорлосон харамсалтай мэдээлэл байна. Тодруулбал, Увс аймгийн харьяат 31 настай Э өнгөрсөн лхагва гаригт амиа хорложээ.
Тэрээр ургаа хаднаас өөрийгөө дүүжилж, боомилон нас барсан байжээ. Харин ойр дотных нь хүмүүс түүнийг эл үйлдлийг хийхийнхээ өмнөхөн 6 сая 300 мянган төгрөгөө цахимаар залилуулснаа мэдсэн гэж цагдаа нарт мэдүүлсэн байна.
Хэргийг Увс амйгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.