Шайлеш Тинайкар: Монгол цэргүүд бусдыг манлайлж энхийг цогцлооход үлгэр жишээ болдог

2021-05-28, 11:29 Цаг үе 694 0
Шайлеш Тинайкар: Монгол цэргүүд бусдыг манлайлж энхийг цогцлооход үлгэр жишээ болдог

НҮБ-ын “UNMISS” ажиллагааны Цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкартай ярилцлаа.

Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний генерал тэрээр 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс  Хүчний командлагчаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэ ташрамд бидний ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж эл ярилцлагыг сийрүүлэн илгээсэн НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаан дахь Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Ж.Молорболдод талархал илэрхийлье. 

Юуны өмнө танд Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг хүргэе...  

-Баярлалаа, Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины хуудсаар дамжуулан уншигч та бүхэнтэй, тэр тусмаа монгол цэргүүдтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ завшааныг ашиглан Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригт миний зүгээс хариу мэндчилгээ дэвшүүлж, энхийг сахиулагчдаа илгээн тус ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлье.  

Та “UNMISS” ажиллагааны сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?   

-“UNMISS” ажиллагааны цагийн байдал нь сүүлийн үед тогтворгүй, НҮБ болон БНӨСУ-ын хооронд байгуулсан Энхийн гэрээний олон заалтын хэрэгжилт хангагдахгүй, хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Түүнчлэн сөрөг хүчнүүдийн цэргийн бүлэглэлүүд нэгдэж нэг Зэвсэгт хүчинтэй болох үйл явцын хэрэгжилт удааширч, нэгдсэн Зэвсэгт хүчин байгуулагдах асуудал мөн хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Гэсэн хэдий ч НҮБ-аас байнгын хүчин чармайлт гаргаж байгаагийн үр дүнд Энхийн гэрээний явц, үйл ажиллагааг дээд түвшинд дахин авч үзэхээр төлөвлөж буй. Өнөөгийн байдлаар Өмнөд Судан болон тус улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа буюу “UNMISS” хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш удааширсан, нэг ёсондоо зогсонги байдалд байна гэж хэлж болно. Энэхүү удааширсан байдал нь хамтран ажиллаж, цаашид үйл ажиллагаа явуулахад НҮБ-ын цэргийн хүчинд ихээхэн саад бэрхшээлийг учруулж байгаа ч ирээдүйд шинэчлэн байгуулах Энхийн гэрээнд гарын үсэг зурахад Өмнөд Суданы тал нааштай хандана гэж бид итгэл тавьж байгаа. Энэхүү Энхийн гэрээнд асуудлыг нааштайгаар шийдэх шинэ нөхцөлүүдийг тусгаж өгснөөр цаашид бидний үйл ажиллагаа амжилттай үргэлжлэн мандатын хэрэгжилтийг хангахад улам дөхөм болно гэж үзэж байна. 

Тус ажиллагааны үнэлэмж, түүнд оруулж буй монгол цэргүүдийн хувь нэмрийн тухайд онцолбол... 

-“UNMISS” ажиллагаа нь Өмнөд Суданд энхийн төлөө ажиллаж байгаа НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагууд дотроо хамгийн чухал хамтрагч гэдгээр нийт ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ нь тус ажиллагааны газар орон дахь НҮБ-ын баазуудаас гадуур урт хугацаагаар үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдын үйл ажиллагаанаас харагдаж, иргэдийн сэтгэгдлээр үнэлэгдэж байдаг юм. Энэ ташрамд нэг жишээ дурдахад тус ажиллагааны хойд бүсэд байрлах Монгол Улсын цэргийн багаас тодорхой тооны бүрэлдэхүүн үндсэн байрлалаасаа гарч дөрвөн сарын туршид ажиллагааны түр баазыг зохион байгуулж, мандатад заагдсан үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажилласанд Хүчний командлагчийн хувьд талархалаа илэрхийлж байна. Энэхүү ажиллагааны түр баазыг маш хүнд нөхцөлд, ихээхэн хүчин чармайлт гарган зохион байгуулж, удаан хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр хатуужлыг гарган үүргээ амжилттай хэрэгжүүлсэн нь “UNMISS” ажиллаагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй бусад улсын цэргийн бүрэлдэхүүнд үлгэр дуурайлал болж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний удирдлагад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн багууд НҮБ-ын мандатад заагдсан үүргээ ямагт мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар өндөр болохыг зөвхөн энэ ажиллагаа бус НҮБ-ын бусад ажиллагаан дахь оролцооноос харж болох юм.

"МОНБАТТ"-ыг удирдлагаар хангаж хамтран ажиллаж байгаагийн хувьд та монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлт, ур чадварын тухай юу хэлэх вэ? 

-Монголчууд маш эрэлхэг, дайчин ард түмэн гэдгээрээ дэлхийд танигдсан. Тийм ч учраас бусад орны цэргүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг өндрөөр үнэлж, хүндэлдэг болов уу. Одоо энд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн баг ч мөн адил үүнийг баталгаажуулж бидэнд харуулсаар байна. Дахин хэлэхэд Монголын цэргийн багийн алба хаагчид маш сайн сургагдсан, бусдыг манлайлах, энхийг цогцлооход тэргүүн эгнээнд байж үлгэр жишээ нь болсоор байна. 

Миний хувьд тус ажиллагаанд Цэргийн хүчний командлагчаар томилогдон ирэхээсээ өмнө монгол хүнтэй уулзаж, монгол орны талаар ихийг мэдэх боломж тохиогоогүй хэдий ч энэ цаг үед би монгол цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, тэднээс олон зүйлийг олж мэдэн, тэднийг удирдан чиглүүлж байгаадаа өөрөөрөө бахархахаас гадна монгол цэргүүдийг маш сайн хамтрагчид, мэргэжлийн өндөр ур чадвартай, бусдыг манлайлдаг дайчин чанартайд нь талархаж, бас бахархан омогшиж байгаагаа илэрхийлье.

Ярилцлагынхаа төгсгөлд нийт энхийг сахиулагчдад хандаж та юу хэлэх вэ?   

-Энхийг сахиулна гэдэг нь маш сайхан үйлс юм. Тодруулбал, маш их зовлон үзэж байгаа хүмүүст энх тайван, амар амгаланг өгч байгаагаараа, мөн аюултай цагийн байдлыг тогтвортой тайван болгож байгаа нь нэн бахархмаар үйл хэрэг юм. Зарим үед тогтвортой байдлыг бий болгох, сахин хамгаалахад ихээхэн хүндрэл бэрхшээл тулгарч байдаг ч манай энхийг сахиулагчид энэ газар оронд энхийг тогтоож чадна, амжилт олно гэсэн итгэл үнэмшил дүүрэн үүргээ гүйцэтгэж байна. 

Энэхүү завшааныг тохиолдуулан бусдын сайн сайхны төлөө хүнд хэцүү нөхцөлд гэр бүлээсээ хол энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа нийт энхийг сахиулагчид, ялангуяа Монголын Зэвсэгт хүчний цэнхэр дуулгатнуудад Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэж амжилт хүсье.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419