Амгаланг олсон хүн гоо үзэсгэлэнд хэзээ ч уруу татагдахгүй бас зүсний муугаас ч цэрвэдэггүй
Будда багшийн сургаалиас...
1. Агшин бүрийг ухамсартай өнгөрөө. Өнгөрсөндөө бүү ээрэгд. Ирээдүйд санаа зовьнож сэтгэлээ бүү чилээ. Энэ л мөчдөө үнэнээр амьдар. Амьдралынхаа агшин бүрийг ухамсарлуулан өнгөрүүл.
2. Хэнийг ч сохроор дагах хэрэггүй. Сударт бичсэн байсан ч, эрдэмтэн хүн хэлсэн байсан ч, аливааг өөрийн ухамсар ухаанаар цэгнэж дүгнэ.
3. Бид энэ ертөнцийг туйлаас үнэн гэж үздэг, гэвч энэ бол гаслан зовлонгийн наадгай төдий. Төрсний эцэст үхдэг нь орчлонгийн жам юм.
4. Гагцхүү мэдлэг ухаан л мунхагыг арилгана, зөвхөн зан үйл үйлдэж, тахил өргөж, мацаг барьж мунхагыг алга болгохгүй. Бяслагаар л мунхагын харанхуйгаас сэрнэ.
5. Гоо сайхан гэгч эд зүйл бус. Тиймээс амгаланг олсон хүн гоо үзэсгэлэнд хэзээ ч уруу татагдахгүй бас зүсний муугаас ч цэрвэдэггүй билээ.
6. Та гэмт үйл хийх гэж байснаа ухаарсан тэр мөч бол авралд хүрэх замын тань анхны алхам юм.
7. Миний мөрөөр замнах нь буянаас их харгалзана. Учир нь бүх газар мөрийг төгсгөх хүн ховроор барахгүй анхлан орох ч хэцүү.
8. Үзэн ялалтаар үзэн ядалтыг дийлэхгүй, Түүнийг зөвхөн асрал хайр л ерөндөглөнө. Энэ бол хорвоогийн тогтсон жам.
9. Үхэл гэдэг амьдралын салшгүй нэг хэсэг. Үүнийг сайтар ойлгож санаж явах хэрэгтэй. Бид бүгд амьд сэрүүндээ бүх хүслээсээ ангижирч амар амгаланг л олох нь чухал. Амар амгаланг олсон хүн л сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдарна.
10. Уур хилэн дүрлэлзсэн галтай адил. Үзэн ядалт буг чөтгөрөөс өөрцгүй. Ухаанаа гээвэл урхинд орсноос ялгаагүй. Хүсэл шунал бол хамгийн том саад тотгор.
11. Хүний муу бодол санаа өөрийнх нь дайсан болж, юуг ч хийлгэж мэднэ. Бидний бодол бидний байр байдлыг илтгэнэ, зөв бодол сайн үр дүн авчирна хар муу бодол нь муу муухай л дагуулна. Энэ бол байгалийн зүй тогтол.
12. Нинжин сэтгэл байж гэмээнэ бусдын зовлонг ойлгож тэдэнд зовлон уй гашууг давах хүч хайрлана. Олон судар уншиж сайн сайхныг номлодог ч, явдал мөр тань хамаг амьтны тусын тулд бус аваас тус үл болмуй.
13. Бид энэ насандаа хураасан үйлийн үрээ зөвхөн энэ насандаа эдлээд зогсохгүй, хойд төрөлдөө ч гэсэн эдлэх болно.
14. Айдсаас бүрэн чөлөөлөгд. Ирээдүйдээ санаа бүү чилээх тун.Өнгөрсөнд огт харуусах хэрэггүй, нэгэнт өнгөрсөн явдлыг өнгөрсөнд нь үлдээ гадагшаагаа өнгийхийг орхисон зөвхөн тэр л цагт бодит эрх чөлөөгөө олж авна.
15. Үнэн үзэл буюу ном хуваргын ёс журам хүн бүрийн ухамсарт оршин байдаг хүний ухамсрыг сэргээх дээд хүч чадлыг бурхан гэж нэрлэдэг. Дээд ухамсрыг сэргээхийн тулд сонгосон замыг ном гэдэг. Сэтгэлээ хянан шинжилж анхаарлаа төвлөрүүлэхийг ёс журам гэнэ. Эдгээр гурав бидний сэтгэлд оршиж буй.
16. Мууг сайн үйлсээр ял хэрэв муу нь сайн сайхныг дийлбэл хүн төрөлхтөн мөхнө, Харин хорон мууг ялахын тулд дайн хийх гарцаагүй шаардлагатай бол тэрийг хий, өөрөө л дайн битгий эхлүүл, дайныг зөвхөн сүүлчийн арга гэж бод.