Хүн хамгийн уртдаа 150 наслах боломжтойг тогтоосон байна
Сингапурын биотехнологийн “Gero” компанийн хийсэн судалгаагаар хүн хамгийн уртдаа 150 наслах боломжтойг тогтоожээ. Хүний хөгшрөх гол шалтгаан нь нөхөн сэргээх чадвартай холбоотой бөгөөд ийм чадвар нь хязгаартаа хүрэхэд хүн үхдэг байна. “Gero” компани нь АНУ, Их Британи, Орос зэрэг улсын олон хүний эрүүл мэндийг мэдээлэлд үнэлгээ хийсний дараа хүн дээрх судалгаагаа танилцуулжээ.
Мөн энэхүү судалгаа нь “Хүн төрсөн цагаасаа эхлэн үхэл рүү тэмүүлж байдаг” гэсэн үзлийг баталж байгаа бөгөөд 35-45 насанд хөгшрөлтийн явц мэдэгдэхүйц хурдацтай явагддаг гэдгийг тогтоосон байна. Дээрх судалгааны анхдагчдын нэг Андрей Гудков “Анагаах ухаан хүн төрөлхтнийг өвчнөөс урьдчилан сэргийлж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх боломжтой боловч хамгийн урт насны дээд хязгаарыг нэмэгдүүлж чадахгүй” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин