Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлалаа
Тавдугаар сарын 28-ны 08:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд орох, гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласныг Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Мөн хугацаанд
- барааны зах, дэлгүүр
- ресторан
- цайны газар
- кофе шоп
- үсчин гоо сайхан
- авто угаалга болон засварын төв
- түүхийн эдийн цэг
- банкны үйл ажиллагааг хоригложээ.