Харь гаригийнхан, шашин шүтлэг, хиймэл оюун ухаан: Илон Маск оросуудад юун тухай ярьсан бэ?

Харь гаригийнхан, шашин шүтлэг, хиймэл оюун ухаан: Илон Маск оросуудад юун тухай ярьсан бэ?

Хүн төрөлхтөн Сар, Ангараг гариг дээр хот байгуулж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар ухамсрын хил хязгаарыг өргөжүүлэх цаг болжээ. Энэ талаар болон шашин шүтлэг, харь гаригийнхан, суралцах зөв хандлагын талаар SpaceX, Tesla компанийг үүсгэн байгуулагч Илон Маск “Шинэ мэдлэг” марафоны үеэр оросын залуу үеийнхэнд өөрийн санаа бодлоо хуваалцжээ.

Оросын боловсролын “Знание” нийгэмлэгээс зохион байгуулсан “Шинэ мэдлэг” марафонд Илон Маск цахимаар холбогдон оролцсон. Тэрбээр АНУ, ОХУ нар харилцаа холбоогоо сайжруулах нь их чухал гээд, хүн төрөлхтөн Сар, Ангараг гариг дээр хот байгуулж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар ухамсрын хил хязгаарыг өргөжүүлэх талаар ярьсан байна.

Ирээдүй ба өнөөгийн тухай

ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков түүнтэй мэндчилээд эхний асуултыг асуулаа. Тэрээр та манай дэлхийг 50 жилийн дараа ямар болно гэж төсөөлж байна? Үүний төлөө та юу хийж байгаа вэ? Энэ талаараа Оросын залуучуудад ярьж өгнө үү? гэжээ.

“Урьдчилж хэлэхэд хэцүү л дээ. Ямартай ч бидний одоогийн төсөөлж байгаагаас тэс өөр байна. Хиймэл оюун ухааны технологи, сансрын аялал, тархины компьютерийн интерфейс, синтетик РНХ, ДНХ-ийн хөгжилд томоохон ахиц гарч байгаа. Энэ бол том өөрчлөлт” гэж технологийн ертөнцийн алдартан хэлсэн байна.

Илон Маск дараа нь яагаад “Шинэ мэдлэг” марафонд оролцох болсон шалтгаанаа тайлбарлалаа. Түүнд оролцох саналыг Дмитрий Песков тавьжээ. “Энэ бол маш сайн зүйл. АНУ, ОХУ-ын хооронд харилцаа холбоо илүү сайжрана” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Сансар судлалын талаар

Дэлхийн аль ч улс орон сансрыг судлахдаа Константин Циолковскийн гаргасан зорилгыг өмнөө тавих ёстой. Дэлхийн “өлгий”-нөөс Орчлон ертөнцийн уудамд гарах. “Дэлхий бол хүн төрөлхтөний өлгий. Гэхдээ би үргэлж өлгийдөө байгаад байж болохгүй” гэсэн Орос эрдэмтэний үгийг Маск санууллаа.

Түүний хэлсэнээр, Олон улсын сансар судлал нь чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд олон улсын сансарын хамтын ажиллагаа их чухал юм. Ямар нэгэн асуудал дээр гацах ёсгүй. Дараагийн алхам бол саран дээр бааз байгуулж, Ангараг гариг дээр хот байгуулах.

“Интерфак”-ын сануулж байгаагаар, энэ оны гуравдугаар сард Орос, Хятад улс саран дээр олон улсын судалгааны станц байгуулах санамж бичигт гарын үсэг зуржээ. Өмнө нь нэгдүгээр сард ОХУ нь сарны эргэн тойронд хот барих Gateway Америкийн төслөөс гарсанаа мэдэгдсэн юм. Эхэндээ үүнийг сарыг судлах, дараа нь Ангараг гариг руу явж байгаа сансарын нисэгчдийн дамжин өнгөрөх цэг болгон ашиглах зорилготой байсан билээ.

Харь гаригийхны талаар асуухад Илон Маск “Одоогоор мэдэгдэх шинж тэмдэг алга байна. Гэхдээ Орчлонгийн хаа нэгтээ өөр амьдрал байж болзошгүйг үгүйсгэхгүй. Би өөрөө ч харь гаригийн хүн шүү” хэмээн тоглоом хийв.

Хиймэл оюун ухаан, шашины талаар

Ойрын хэдэн арван жилд дэлхий ертөнцийг мэдэгдэхүйц өөрчлөх мэдээллийн технологийн салбарын нэг бол хиймэл оюун ухаан. Илон Маскийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан нь удахгүй орчуулагчийг орлох аж.

“Орчуулгын тал дээр хиймэл оюун ухаан маш гайхалтай үр дүнтэй байгаа. Жил ирэх тусам сайжирч байгаа. Тун удахгүй бидэнд орчуулагч хэрэггүй болно гэж бодож байна”. Орчуулагчийн ажлыг тэрбээр өндрөөр үнэлдэг ч хиймэл оюун ухаан энэ асуудлыг шийднэ гэж үзэж байгаагаа нэмж хэлжээ.

Өргөн утгаараа хиймэл оюун ухааны тусламжтайгаар ухамсрын хил хязгаарыг өргөжүүлэх боломжтой. Оюун ухааны “лааг” унтраахгүйн тулд бид “байнга тэмцэх хэрэгтэй” гэж Маск хэлжээ.

Бурханд итгэдэг үү, энэ шинжлэх ухаантай хэр авцалдаатай вэ? гэсэн асуултанд тэрбээр “Би шашинлаг хүн биш, шинжлэх ухаанч үзэлтэй. Гэхдээ бид хаанаас үүдэлтэй, амьдрал гэж юу вэ, бид яаж наашаа ирсэн зэрэг асуултууд сонирхолтой байдаг” гэж хариулжээ. “Оюун санаагаа тэлж, Орчлон ертөнцөөс зөв хариулт авахын тулд зөв асуулт асууж сурах гэсэн зарчим би баримталдаг” гэдгээ дурджээ.

Боловсролын талаар

Боловсролын форумын үеэр боловсролтой холбоотой асуулт асуухгүй өнгөрч болохгүй. Илон Маск багшлах зөв аргын талаар ярилаа. “Бидэнд хичээл зааж байгаа хүн яагаад биднийг сургаж байгаагаа тайлбарлах ёстой”. Хүний тархи авч байгаа мэдээллийг хэрэгтэй, хэрэггүй, ой санаандаа авч үлдэх үү, мартах уу гэж байнга дүгнэлт хийж байдаг. Тиймээс бид яагаад үүнийг сурч байгаа, энэ зүйл бидэнд хэрэгтэй юу? үгүй юу? гэдгийг мэдэх ёстой. Энэ мэдлэг өөрт нь ямар хэрэгтэй гэдгийг мэдчихвэл сурахад хамаагүй сонирхолтой байх болно гэж тэрээр хэлжээ.

Эх сурвалж: www.smotrim.ru

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419