Ажилтантайгаа зүй бусаар харьцсан МИАТ компанийн хэлтсийн дарга С.Батсүхийг чөлөөлжээ
МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тэгвэл энэ талаар МИАТ компаниас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа” гэжээ.
Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан ИАТ-ийн цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн.Ажилтны хэлж байгаагаар хоёр жилийн өмнө болсон асуудал гэсэн байсан. Шалгалтын дараа тодорхой болох байх” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn