Амьдралд бууж өгмөөр санагдах үед заавал унших 9 зүйл

Амьдралд бууж өгмөөр санагдах үед заавал унших 9 зүйл

Энэ бэрхшээл чамайг доош татах гэж буй биш, давж гарах замыг ол гэж гарч ирсэн.

Энэ бүх зүйл тохиолдчихлоо, би бол хамгийн азгүй амьтан гэж бодохоо одооноос боль. Энэ асуудал ямар нэг шалтгааны улмаас гарч ирсэн. Тийм учраас гарах гарц байх учиртай. Гарцгүй асуудал гэж хаана ч байдаггүй. Чи түүнийг багахан хичээл зүтгэл гаргаад хайж олох хэрэгтэй. Чи асуудлыг шийдэж эерэгээр давж гарах уу, эсвэл эндээ шаналаад үлдэж бүх зүйлийг сөрөгөөр харах уу гэдэг нь бүгд чиний сонголт. Сана: Сөрөг бодлыг зайлуулснаар эерэг бүх зүйл хүрээд ирнэ.

Хичээл зүтгэл хэзээ ч дэмий үрэгддэггүй.

Үр дүн нь урам хугармаар байсан ч гэсэн хичээл зүтгэл хэзээ ч дэмий үрэгддэггүй. Харин ч эсрэгээрээ чамайг туршлагатай, мэдлэгтэй мөн хүчтэй болгодог. Хэрвээ хэцүү болоод ирвэл тэвчээртэй байж урагшил. Энэ нь чи алдаж байна гэсэн үг биш, чи хичээж байгаагийн илрэл юм. Бүхий л гайхамшигт амжилтууд, түүнд хүрэхэд тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаарддаг гэдгийг битгий мартаарай. Юу ч болбол болог, зүгээр л оролдоод үз.

Дараагийн алхам гэдэг их ач холбогдолтой.

Яг үнэндээ юу болоод өнгөрсөн нь хамаагүй, чи очих газраасаа хэр хол байгаа нь хамаагүй, үүнийг хийж чадна гэсэн итгэлээ л битгий алд. Чиний хүсч тэмүүлж буй зүйлс чинь өнөөдөр бий болохгүй ч хэзээ нэгэн цагт болно гэсэн хүчтэй бодлыг битгий март. Тэвчээрийг дадал болго. Тэвчээр гэдэг нь хүлээхийн нэр биш зүтгэн ажиллаж өдөр бүр үргэлжлүүлж, энэ урт хэцүүхэн аялал төгсгөлдөө бүтнэ гэсэн эерэг бодлыг зөв хандлагатайгаар авч явахын нэр юм.

Өөрийн чинь урам зоригийг үгүй хийх гэж оролдох хүмүүстэй цагийг өнгөрөөх хэрэггүй.

Чамайг үргэлж гоочилж өө эрж байдаг найз чамд байдаг уу? Үсний өнгөнөөс авхуулаад зан аашийг чинь хүртэл голж шүүмжилдэг найзтай бол одоохон холд. Миний хэлдэгчлэн чи өөрөөрөө байхдаа хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл татам байдаг гэдгээ марталгүй тэдгээр хүмүүст чиний урам зоригийг үгүй хийх эрхийг битгий олго. Хэрвээ чи өөрийн хүссэн амжилтанд хүрмээр байгаа бол хүмүүсийн хэлснийг тоолгүй үргэлжлүүлэн урагш ахих хэрэгтэй.

Чи ганцаархнаа энэ бүхнийг мэдрээгүй гэдгийг сана.

Мэднээ. Яг энэ үед чи л ганцхан зовж шаналж байгаа мэт санагддаг. Гэхдээ үгүй. Надад ч бас ингэж санагддаг байсан, гэхдээ нэг найз маань надад мөн ямар их ганцаардаж байгаагаа хэлж сул дорой харагдахаас айдаг учраас бусдад хэлдэггүй гэж хэлсэн. Тэр үеэс хойш надад арай дээр санагдах болсон. Би ганцаараа биш гэдгээ мэдэрч мөн найздаа ч туслах гэж оролдох болсон. Үүн шиг олон мянган хүн үүнийг туулж өнгөрсөн бас яг одоо ч мэдэрж байж болно. Хүсвэл чи бусадтай хуваалцаж тэднээс зөвлөгөө авч болно. Гэхдээ дотны найзтайгаа ярилцаарай.

Яг одоо байгаа өөртөө таларха.

Өдийг хүртэл явж ирсэндээ, одоо энэ бүхнийг туулж гарч байгаадаа таларх. Чи өөрөөсөө өөр хэн нэгэн байсан ч, өөр хүн болмоор байгаа ч ямар ч байлаа гэсэн өөртөө талархаж өнөөдрөөс улам илүү их хичээнэ гэдгээ амла. Толинд хараад өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг магтаж урамшуулаарай. Чамайг дотроо магтаж урамшуулмаар санагддаг олон ч хүн байдаг шүү.

Энэ цаг хугацаа өнгөрнө гэдгийг сана.

Өмнөх өнгөрсөн хугацаанд чи яг иймэрхүү мэдрэмжийг авч байсан ч эргээд харахад арай амархан бас тэр үед болсон зүйлс хурдхан мартагдчихаж байгаа биз? Яг үүн шиг, өнөөдөр болсон тэр үйл явдал тун удахгүй зүгээр л дурсамж болоод үлдчихнэ. Тийм учраас яг энэ хугацааг хатуужилтай, тэвчээртэй, ухаалгаар давж гараарай, эргэж хараад чи өөрөөрөө бахархах болно.

Сонголт үргэлж чиний гарт.

Сөрөг байхыш сонгосноор чи хангалттай олон зогсоод буцах, бууж өгөх шалтгаануудыг олж харах болно. Эерэг байхыг сонгосноор мөн л чи инээмсэглэж урагш алхах дахиад олон шалтгаануудыг олж харах болно. Үнэнийг хэлэхэд эдгээр муу муухай бодлыг орхиж дахиад урам зоригтой болох хүч чамд бий. Чи алийг нь сонгох вэ?

Тусламж авна гэдэг ичгэвтэр зүйл биш.

Энэ хорвоо дээр ямар олон хүн чиний мэдэрч буйг мэдэрч суугаа гээч? Хэрвээ чамд үнэхээр хэцүү яахаа мэдэхгүй байгаа бол хэн нэгэнтэй ярилцаж, тусламж авахаас хэзээ ч битгий ичээрэй. Би ийм үедээ ээжтэйгээ ярилцдаг. Ээж гэдэг үргэлж чиний талд зогсох, чамайг шаналах үед илүүтэй шаналдаг хүн болохоор бүх чадлаараа туслах болно. Эсвэл дотны найз гээд чамайг хайрладаг олон хүмүүс эргэн тойронд чинь байгаа гэдгийг битгий мартаарай.

Хүний амьдралд унах, бүтэлгүйтэх, урам зоригоо алдах олон зүйлс тохиолддог. Энэ үеийг давж гарах үедээ зоригтой, өөртөө итгэлтэй байвал чи илүү гэгээлэг зүйлсийг олж харах болно.

Эх сурвалж: undarga.space

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419